Компанийн тухай


Амарвишн компани 2012 онд байгуулагдсан бөгөөд  Галын аюулгүй байдал, Видео интеграцичлал, Аудио визуал систем гэсэн 3 үндсэн чиглэлд ажилладаг.

Галын аюулгүй байдлын бүлэгт галын аюулаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, мэдээлэх-аврах болон даран сөнөөх системүүд, Видео интеграцичлалын бүлэгт  гал илрүүлэх болон бусад видео анализын прорграм хангамж тэдгээрийн систем интеграцичлал, Аудио визуал бүлэгт галын ослын үеийн болон мэргэжлийн аудио систем, акустик систем тэдгээрийн инженерийн түвшний дизайн төлөвлөлт, зураг төсөл, төслийн менежмент-угсралт суурилуулалт гэсэн үндсэн үйлчилгээнүүдийг үзүүлдэг. Салбартаа олон жил ажилласан, дадлага туршлагатай мэргэшисэн, мэргэжлийн инженерүүдээс бүрдсэн манай баг хамт олон хүн-байгаль орчин аюулгүй байдлыг бүрэн хангахуйц, норм дүрэм, стандартыг бүрэн хангасан, эдийн засгийн хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх гэсэн тулгуур зарчимтай ажиллаж байна.​

Бидний үйлчилгээнүүд 

  • Зөвлөх үйлчилгээ
  • Систем Дизайн-төлөвлөлт, Зураг төсөл    
  • Төслийн менежмент, Угралт суурилуулалт 
  • Тоног төхөөрөмжийн нийлүүлэлт
  • Туршилт, Ашиглалт-Үйлчилгээ  

​Бидний системүүд  

  • Гал илрүүлэх, галын дохиолол болон нэгдсэн хяналтын удирдлагын системүүд
  • Гал болон Онцгой байдлын үеийн зарлан мэдээлэх, нүүлгэн шилжүүлэлтийн системүүд
  • Гал унтраах ерөнхий болон тусгай зориулалтын системүүд​
  • Видео интеграцичлалын системүүд
  • Аудио визуал системүүд

Үйлдвэрлэл-Хөгжүүлэлт

  • Галын унтраах системийн Удирдлагын Зангилаа түүний угсралт-үйлдвэрлэл
  • Галын унтраах системийн Удирдлагын самбар түүний угсралт-үйлдвэрлэл

Эрхэм зорилго


Монгол улсаа инженерчлэлээр хөгжүүлнэ.

Алсын хараа


Хүн-Байгаль орчны аюулгүй байдлыг бүрэн хангахуйц, мэргэжлийн инженерүүдийн боловсруулсан бүтээгдэхүүн-үйлчилгээг хүргэдэг инженерингийн үндэсний үйлдвэрлэгч компани байна.

Үнэт зүйлс


  • Хүн, Байгаль орчин
  • Мэргэжлийн ур чадвар, туршлага
  • Өндөр хариуцлага
  • Цаг хугацаа
  • Хэрэглэгч төвт хандлага
  • Шинэ технологи, Шинэ санаачлага

Нийгмийн хариуцлага


Амарвишн компани хүн болон байгальд хор нөлөөгүй, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгохыг эрмэлздэг. Энэ нь бидний нийгмийн хариуцлагаа ухамсарлаж ажилладаг нэг илрэл юм. Нийгэмдээ хариуцлагатай байх гэдэгт бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд түлхүү анхаардаг ба тэдгээрт зориулсан Галын болон Онцгой байдлын үед хэрэглэх тусламжийн дуудлагын системийг үнэ төлбөргүй нийлүүлэх шийдлийг бид санал болгодог. Бидэнтэй холбогдож дээрх системийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг авна уу info@amarvision.mn

Ажлын байр


Манай байгууллагын үүд үргэлж нээлттэй ба бидний нэг хэсэг болон ажиллахыг хүсвэл анкетийг бөглөж info@amarvision.mn цахим хаяг рүү илгээнэ үү. Анкет татах

Тантай хамтран ажиллахдаа бид үргэлж таатай байх болно.
Холбоо барих