Галын тусгаарлалт

2018-08-26 Нийтэлсэн admin

Саяхан КЕМЕРОВОД -д болсон худалдааны барилгын гал түймрийн утаа маш хурдан тархсан байсан. Барилга обьект нь галын үед утаа болон галын эрчмийг тухайн бүсэд барих нь хамгийн хамгийн чухал байдаг. Тиймээс утаа болон галын эрчмийг үл нэвтрүүлэх, тэсвэрлэх нь хамгийн чухал байдаг. Үүнд: утаа болон гал нэвтэрч болох хэсгүүдийг тусгай хэрэгслээр битүүмжлэх, кабель шугам, хана, тааз, хаалга галд тэсвэртэй байх болон шаталтыг дэмжихгүй материалаар хийгдсэн байх. Галыг тухайн хэсэгт хориглож, өргөжин тэлэлтийг барьснаар галын дохиолол гал гарсан цэгийг нарийн мэдээлж, хүмүүс аюулгүй дүрвэж гарах, гарсан галыг тухайн бүсэд унтраах боломжтой байна. Хэрэв тухайн хэсэгт гарсан гал өөр хэсэг, бүс рүү нэвтэрсэн тохиолдолд хүмүүсийн амь нас эрсдэх хамгийн том аюул болно. Мөн гал гарсан цэгийг нарийн тогтоож чадахгүй, авран хамгаалах, гал унтраах үеийн ажиллагаанд асар их хүндрэл учруулдаг. Тиймээс барилга обьектын галын аюулгүй байдал нь галын тусгаарлалтаас эхэлдэг ба галын аюулгүй байдлыг хангах хамгийн чухал хэсэг юм. 

Тантай хамтран ажиллахдаа бид үргэлж таатай байх болно.
Холбоо барих