Төслийн менежмент, Угсралт суурилуулалт


Галын аюулгүй байдлын систем нь галын аюулаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, мэдээлэх-аврах болон даран сөнөөх гэсэн 5-6 төрлийн тусдаа системүүдээс бүрддэг. Мөн галын аюулгүй байдлын систем нь тусгай нам хүчдэлийн болон дохоилол хамгаалалтын ангилалд хамгаарагдах системүүд/нэвтрэх систем, барилгын менежментийн систем...гэх мэт/, цахилгаан шат, утаа зайлуулах систем зэрэг барилгын бусад системүүдтэй хоршиж ажиллах ёстой. Ингэснээр өндөр эрсдэлийг үүсэх магадлал бага байдаг. Амарвишн компани төслийн менежментийн хүрээнд доорх ажилбарууд багтдаг ба төслийн цар хүрээнээс хамаарч галын аюулгүй байдлын бусад нэмэлт болон тусгай ажилбаруудыг хийдэг. 

  • Галын бүсчлэл, Галын аюулгүй байдлын хяналт, удирдлагын төв түүний төлөвлөлт
  • Ослын үеийн Нүүлгэн шилжүүлэлт болон процесс ажиллагааны төлөвлөгөө
  • ​Гал илрүүлэх, галын дохиоллын ерөнхий зориулалтын систем болон Нэгдсэн хяналт удирдлага
  • Гал илрүүлэх-дохиоллын тусгай зориулалтын систем/Утааны Аспираци мэдрэч, Хий мэдрэгчүүд/ болон түүнийг Гал илрүүлэх-дохиоллын ерөнхий зориулалтын системтэй интеграци хийх, хяналт удирдлага
  • Гал унтраах ерөнхий зориулалттай систем/Ус, Хөөс бүхий унтраах систем/түүнийг Гал илрүүлэх-дохиоллын системтэй интеграци хийх, цахилгаан хангамж, насос болон системийн хяналт удирдлага
  • Гал унтраах тусгай зориулалттай систем /хий, химийн бодис бүхий унтраах систем/түүнийг Гал илрүүлэх-дохиоллын системтэй интеграци хийх, цахилгаан хангамж болон системийн хяналт удирдлага
  • Гал болон Ослын гэрэлтүүлэг систем түүнийг Гал илрүүлэх-дохиоллын системтэй интеграци хийх, хяналт удирдлага
  • Гал болон Ослын зарлан мэдээлэх систем болон түүнийг Гал илрүүлэх-дохиоллын системтэй интеграци хийх, хяналт удирдлага
  • Гал болон Ослын үеийн холбооны систем болон түүнийг Гал илрүүлэх-дохиоллын системтэй интеграци хийх, хяналт удирдлага
  • Утаа зайлуулах системийн автомат ажиллагаа болон түүнийг Гал илрүүлэх-дохиоллын системтэй интеграци хийх
  • Агаар сэлгэлтийн системийн галын ослын үеийн автомат ажиллагаа болон түүнийг Гал илрүүлэх-дохиоллын системтэй интеграци хийх
  • Агаар сэлгэлтийн хоолойн гал болон утааны мэдрэгч төлөвлөлт түүнийг Гал илрүүлэх-дохиоллын системтэй интеграци хийх
  • Галын хаалганы /Электрон цоож, Хаалга баригчтай/ ажиллагаа болон түүнийг Гал илрүүлэх-дохиоллын системтэй интеграци хийх
  • Галын хөшигний галын ослын үеийн автомат ажиллагаа болон түүний Гал илрүүлэх-дохиоллын системтэй интеграци хийх
  • Цахилгаан шатны галын ослын үеийн автомат ажиллагаа болон түүнийг Гал илрүүлэх-дохиоллын системтэй интеграци хийх
  • Цахилгаан хүчит төхөөрөмжийн галын ослын үеийн хяналт удирдлага
  • Барилгын менежментийн систем болон галын аюулгүй байдлын систем тэдгээрийн интеграцичлал
  • Нэвтрэх систем, Хяналтын камера болон бусад системийн галын ослын үеийн автомат ажиллагаа 
  • Утаа, галын хориглолт хамгаалт, үл нэвтрүүлэлт болон түүний төлөвлөлт

Дээрх системүүдийн угсралт суурилуулалт нь програм хангамж түүний тохируулга, цахилгаан болон механик гэсэн олон тусдаа ажилбаруудтай. Манай төслийн менежментийн баг дээрх тусдаа бие даасан системүүдийг нэгтэх, хоршуулах, норм дүрмийн биелэлтийн хяналт , угсралт суурилуулалтын стандартын хяналт, төлөвлөлт-хугацааны график, төслийн зохицуулалт, төсвийн хяналт, төслийн явц дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, төслийн хэрэгжилтийг хянах зэрэг олон функц ажиллагаанд тулгуурлаж ажилладаг. Галын аюулгүй байдлын систем болон  тусгай нам хүчдэлийн, дохоилол хамгаалалтын системүүд нь инженерийн мэргэжлийн тооцоо, олон жилийн мэргэжлийн туршлага дээр тулгуурлаж боловсруулагддаг учир төслийн менежер,инженер нь экспертиз түвшний мэдлэг,ур чадвар, дадлага туршлагатай байдаг. Мөн төслийн явцад гарч ирэх болзошгүй саад бэрхшээлийг урьдчилан тооцоолж, чанартай гүйцэтгэл хийх нь бидний ажлын гол зорилгуудын нэг юм. 

Төслийн менежментийн хүрээнд бид доорх ажлуудыг хийдэг. Үүнд:

  • Урт болон богино хугацааны төлөвлөлт, графикийг хөтлөх, удирдах
  • Төслийн явц дахь Хөдөлмөрийн Аюулгүй Байдал зохицуулалт
  • Төслийн угсралт суурилуулалтын чанарын хяналт, тохируулга, стандарт дүрмийн хяналт
  • Бүтээгдэхүүний чанар, шаардлага тэдгээрийн хяналт
  • Төсөлд нийцсэн хөдөлмөрийн бүтээмжийг өндөр байлгах арга хэрэгслийн боловсруулалт, удирдлага
  • Ажлын зурагийг нийцүүлэх, хянах, тохируулах 
  • Холбогдох норм, дүрэм стандартыг нийцүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих
  • Төслийн прогресс, өөрчлөлт тохируулгын тайлан боловсруулалт

Амарвишн компани галын системүүд тэдгээрийн бүрэлдэхүүн хэсэг болох тоног төхөөрөмж, холболтын шугам хоолой зэргийг Монгол болон Олон улсад хэрэглэгддэг БНбД, MNS, NFPA, EN, IEC  зэрэг норм дүрэм, стандартын дагуу угсарч суурилуулдаг. Суурилуулалтын стандартыг дагаж мөрдөөгүйн улмаас систем болон тоног төхөөрөмж ажиллах хугацаа богиносох, доголдох, ажиллагаагүй болох үүнээс болж хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирах эрсдэлтэй өндөр эрсдэлтэй. Тиймээс бид төслийн угсралт суурилуулалтыг төслийн менежментийн цогц ажлын хүрээнд хамруулдаг.​

Угсралт суурилуулалтын ажлын хүрээнд бид доорх ажлуудыг хийдэг. Үүнд:

  • Тоног төхөөрөмж, холболтын шугам хоолой зэргийг угсралтын зураг, зааварчилгаа, стандартын дагуу угсарч суурилуулах
  • Угсралтын явцад гарах өөрчлөлтүүдийг зурагт тэмдэглэх, мэдээлэх зөвшилцөх
  • Системийн туршилт, шалгалтыг хийх түүний дараах тохируулга 
  • Угсралтын суурилуулалтын дараах гүйцэтгэлийн зургийг боловсруулах
  • Системийн гарын авлага, холбогдох бичиг баримтыг боловсруулах
  • Суурилуулалтын дараах систем болон тоног төхөөрөмжийн ажиллагааны тухай сургалт хийх 
Тантай хамтран ажиллахдаа бид үргэлж таатай байх болно.
Холбоо барих