Туршилт, ашиглалт үйлчилгээ


​Туршилт, Шалгалт

Норм дүрмийн дагуу зайлшгүй төлөвлөгдөх ёстой галын аюулгүй байдлын систем, нам хүчдэлийн болон автоматик системийг захиалагч хэрэглэгчийн түвшинд хүлээж авахад төвөгтөй байдаг, мөн суурилагдсан систем норм дүрэм хангасан , хэвийн ажиллагаатай систем хүлээж авч байгаа эсэх эргэлзээтэй байх зэрэг олон хүндрэлтэй тулгардаг. Тиймээс захилагч , хэрэглэгч тест шалгалтыг чухалчлан авч үзэх шаардлагатай ба системийн суурилуултын дараа хөндлөнгийн байгууллага тест хийж шалгах эсвэл суурилуулалт угсралтыг хийсэн байгууллага хөндлөнгийн байгууллагад  шалгуулах хэрэгтэй байдаг.

Амарвишн компани систем болон тоног төхөөрөмжийн тест шалгалтыг IEC, NFPA зэрэг заагдсан норм дүрмийн дагуу хийдэг ба хэрэв та суурилагдсан системээ хөндлөнгийн байгууллага буюу Амарвишн компаниар шалгуулах бол бид шаардлагатай инженерүүдийн комиссыг томилж доорх жагсаалтын дагуу тест шалгалтыг хийж дүгнэлт тайлан боловсруулдаг. 

  • Төлөвлөгдсөн системийн норм дүрэм, стандартын биелэлт
  • Тоног төхөөрөмж болон тэдгээрийн угсралт суурилуулалтын стандартыг хангасан байдал
  • Системийн интеграци хийгдсэн байдал
  • Системийн ажиллагаанд нөлөөлөх хүчин зүйлүүдийг тодорхойлох 
  • Системийн ажиллагаа хэвийн эсэх хэрэв хэвийн биш байвал алдаа доголдлыг илрүүлэх, түүнийг мэдээлэх, засварлуулах

Үйлчилгээ, Ашиглалт

Систем нь хүн байгаль цаг уур, орчин нөхцөл болон бусад хүчин зүйлсээс шалтгаалж ажиллагаагүй болох тохиолдлууд байдаг. Тогтмол хугацаанд урьдчилан боловсруулагдсан-системийн програм хангамж, хатуу эд ангийн шалгалт, цэвэрлэгээ зэрэг үйлчилгээг хийх нь систем илүү урт удаанд хугацаанд найдвартай ажиллаж чаддаг.

Галын механикийн болон галын дохиолол, нам хүчдэлийн системүүдийг үйлчилгээ хийх талаас нь хоёр ангилалд хуваадаг.

Тогтмол идэвхтэй горимд ажилладаг

Галын ослын эсвэл нийтийн Зарлан мэдээлэх систем энэ ангилалд багтах нэг жишээ юм. Системийг тогтмол хэрэглэх ба системийн доголдсон эсэхийг хянагч этгээд хурдан шуурхай илрүүлэх, мэдээлэх, системийг хариуцсан обьектын инженер засварлах боломжтой. Тиймээс энэ төрлийн системүүд дээр зайлшгүй үйлчилгээ үзүүлэх шаардлагагүй гэж үзнэ.

Ихэвчлэн идэвхгүй буюу бэлэн байдлын горимд ажилладаг

Галын спринклер систем, галын дохиоллын болон ослын гэрэлтүүлэгийн системүүд энэ ангилалд багтах нэг жишээ юм. Ихэвчлэн бэлэн байдлын төлөвт ажилладаг ба хэвийн ажиллагаатай байгаа эсэх, системд үүссэн алдаа доголдлыг хянаж илрүүлэхэд хүндрэлтэй зэрэг нь энэ төрлийн системүүд дээр зайлшгүй үйлчилгээ үзүүлэх шаардлагатай болгодог.

Амарвишн компани дээрх 2 ангилалд системүүдийг ангилж, тоног төхөөрөмж бүрийн үйлвэрлэгчийн тооцон гаргасан тогтмол хугацаанд хийх шаардлагатай үйлчилгээ, MTBF буюу төхөөрөмж тодорхой  хугацаанд саатах магадлалын үзүүлэлт зэргийг тогтоож, систем саатах эрсдэлийн хугацааг урьдчилан тооцоолж, үүнд тулгуурласан үр ашигтай, уян хатан, зардал бага, улсын норм дүрэмд сууриласан үйлчилгээг хүргэдэг. Мөн бид ашиглалт үйлчилгээний доорх арга хэрэгслүүдийг ашигладаг. Үүнд:

  • Үйлчилгээний тэмдэглэлийг хөтлөхдөө батлагдсан стандартын бичиг баримтыг ашиглах
  • Үйлчилгээ хийхэд зориулагдсан сүүлийн үеийн багаж хэрэгслийг ашиглах /Зориулалтын багаж хэрэгсэл, Мэдрэгчийг алсаас хянах IR мэдээлэл цуглуулагч, мэдрэгчийг шалгах сунагч гар хэрэгсэл зэрэг.../
  • Үйлчилгээ хийхэд зориулагдсан сүүлийн үеийн шалгагч болон цэвэрлэгч бодис ашиглах
Тантай хамтран ажиллахдаа бид үргэлж таатай байх болно.
Холбоо барих