Зөвлөх үйлчилгээ


Барилга обьектын зориулалтанд тулгуурласан норм стандартыг биелүүлсэн, аюулгүй байдлын бүрэн хангасан, барилга обьект түүний үйл ажиллагаанд нийцсэн дотоод сүлжээ, дотуур холбооны дэд бүтэц, сервер холбооны өрөө, аюулгүй байдлын хяналт удирдлагын төв, зарлан мэдээлэх систем, нэвтрэх систем тэдгээрийн уялдаа, систем интеграцичлалын зөвлөх үйлчилгээг Амарвишн компани үзүүлдэг. 

Үүнд:

  • Барилгын обьектын харилцаа холбооны кабелийн дэд бүтэц, кабель сувагчлал, сервер холбооны өрөө, хяналт удирдлагын төвийг зохион байгуулах, төлөвлөх
  • Хяналтын камер, дохиолол хамгаалалт, аюулгүй байдлын системүүдийн уялдаа холбоог барилга обьектын үйл ажиллагаанд нийцүүлэн зохион байгуулах, төлөвлөх
  • Барилга обьектын галын аюулгүйн иж бүрэн байдал, барилга обьектын үйл ажиллагаанд нийцүүлэн зохион байгуулах, төлөвлөх. Барилга болон аливаа обьектын галын аюулгүй байдлыг бүрэн хангахад барилга архитектур, барилга бүтээц, инженерийн шугам сүлжээ, технологийн процесс зэрэг олон төрлийн цар хүрээнд галын аюулгүй байдлыг онцгой анхаарч ажиллах шаардлагатай байдаг. Галын аюулын байдлыг хангах доорх бүлэг ангилалууд байна. Нэгдүгээрт: Галын эрсдэлээс урьдчилан сэргийлэх буюу барилга обьектод гал гарах нөхцөлийг бүрдүүлэхгүй байх. Жишээ нь дэлбэрэлт үүсэх өндөр магадлалтай агуулахын орчны хүчилтөрөгчийг  шаталт үүсэх боломжгүй хэмжээнд барих систем, гал дэмжидэггүй барилгын материал хэрэгслийг зэргийг төлөвлөх. Xоёрдугаарт: Галын аюулыг илрүүлэх, мэдээлэх, аврах, унтраах буюу галын дохиоллын системүүд, эсрдэлийг зарлан мэдээлэх систем, аврах ажиллагааны буюу утаа зайлуулах, ослын гэрэлтүүлэг, холбооны системүүд, галын унтраах автомат систем зэргийг төлөвлөх. Гуравдугаарт: Галын тэсвэрлэлт- тусгаарлалт буюу галд тэсвэртэй хэрэгсэл, кабель шугам, галын болон утааны хаалга, хана болон тусгаарлагч материалуудыг төлөвлөх. Дээрх үндсэн бүлгүүдэд барилга архитектур, барилга бүтээцийн галын аюулгүй байдлын төлөвлөлтүүд давхар боловсруулагдаж байдаг. Галын аюулгүй байдлын төлөвлөлтийг архитектор, барилга бүтээцийн инженер, механикийн инженер, электроник-цахилгаан автоматик болон холбооны инженер зэрэг олон салбарын бие даасан мэргэжилтнүүд боловсруулдаг ба Амарвишн компани нь дээрх мэргэжилтнүүдээр тулгуурлаж, тэдгээрийг хоршуулах буюу нэгдмэл цогц аюулгүй байдлыг бий болгоход шаардлагатай мэргэжилтнүүдээр хангаж, зөвлөх үйлчилгээг хүргэж байна.  
Тантай хамтран ажиллахдаа бид үргэлж таатай байх болно.
Холбоо барих