Банк санхүү


Банк санхүү зориулалттай барилга обьектод гал илрүүлэх хэрэгсэл нь хуурамч дохиоллыг үүсгэх магадлал хамгийн бага буюу гурвалсан мэдрэгч болон "high sensitivity" мэдрэгч хэрэгслүүд байх шаардлагатай.

Хуурамч дохиолол үүссэн үед тухайн байгууллагын халдлага хамгаалалтын үйл ажиллагаа доголдох өндөр эрсдэл үүсдэг. Тиймээс дохиоллын үед байгууллагын нэвтрэх хориотой бүс нээлттэй горим, хориглогдсон горимд хугацаа болон дотоод үйл ажиллагаанаас хамаарч уян хатан програмчлалын дагуу шилжин ажиллах зэрэг дохиоллын үеийн үйл ажиллагааны горимын дагуу нарийн зохион байгуулж чадахуйц дижитал интерактив удирдлагын панель болон хэрэгслийг бүхий системийг төлөвлөж түүнийг дотоод хамгаалалтын системтэй интеграци хийх  зайлшгүй шаардлагатай. Банк санхүүгийн байгууллагын халдлага хамгаалалтын нарийн зохион байгуулалттай-үйл ажиллагаа бүхий системтэй байх нь гал илрүүлэх-дохиоллын  тоноглол хэрэгсэл-системд тодорхой хугацаанд байнгын үйлчилгээг хийхэд хүндрэлтэй зарим тохиолдолд үйлчилгээ үзүүлэх процессыг  хориглодог. Үйлчилгээ хийгдээгүй байдлаас  шалтгаалж галын эрсдэлийн үед гал илрүүлэх-дохиоллын систем доголдох зэрэг өндөр эрсдэлийг бий болгодог. Дижитал мэдрэгч хэрэгслийг төлөвлөснөөр сенсорын бохирдолтын зэрэг, доголдсон эсэх бохирдсон  эсвэл ажиллагаагүй болсон мэдрэгчийг алсын зайнаас илрүүлэн хялбар, бага зардалтай-үр ашигтай үйлчилгээг бий болгож дээрх хүндрэл, эрсдэлээс зайлс хийж чаддаг. 

Банк санхүүгийн зориулалттай  том хэмжээний барилга байгууламжид гал унтраах автомат спринклер систем эсвэл  автомат мист систем төлөвлөнө. Обьектод гал гарсан үед унтраах ажиллагааны үер биет мэдээлэл гэмтэх, унтраах ажиллагааны дараах буцаан сэргээх үйл явц хүндрэлтэй байх зэрэг нь бизнесийн байгууллагыг их хэмжээний хохиролд учруулдаг. Тиймээс банк санхүүгийн зориулалттай барилга байгууламжид гал унтраах автомат мист системийг төлөвлөх нь илүү оновчтой. 

Цахим мэдээлэл хадгалах өрөө/Сервер/, архив зэрэг өрөө тасалгаануудад гал илрүүлэх тусгай зориулалтын систем тоноглолууд, гал унтраах ажиллагааны үеэр цахилгаан тоног төхөөрөмж, цаасан болон бусад архивийн материал зэргийг гэмтээхгүй байх гал унтраах тусгай зориулалттын системийг зайлшгүй төлөвлөдөг.

​Банк санхүүгийн зориулалттай барилгын галын нэгдсэн систем нь доорх зайлшгүй төлөвлөгдөх дэд системүүд болон тэдгээрийн интеграцичлалаас бүрддэг.

  • Гал ирүүлэх-дохиоллын ерөнхий зориулалтын систем /Дижитал хаяглагддаг систем/
  • Гал ирүүлэх-дохиоллын тусгай зориулалтын систем /Аспирацийн болон бусад шаардлагатай систем/
  • Гал унтраах ерөнхий зориулалтын систем /Автомат спринклер систем, Автомат мист систем/
  • Гал унтраах тусгай зориулалтын систем /Хий болон Химийн унтраах систем, хэрэгсэл/
  • Гал болон Ослын үеийн Зарлан мэдээлэх-Нүүлгэн шилжүүлэлтийн систем/Дижитал дистрибьют систем/
  • Гал болон Ослын үеийн гэрэлтүүлэгийн систем /Хаяглагддаг гэрэлтүүлгийн систем/
  • Тусгай зориулалтын халдлага хамгаалалт-дохиоллын систем, Видео хяналтын систем түүний интеграци
Тантай хамтран ажиллахдаа бид үргэлж таатай байх болно.
Холбоо барих