Галаас хамгаалах Мананжуулах систем


Усыг нам, дундаж эсвэл өндөр даралтаар шахаж, усан мананцар үүсгэх хошуугаар гадагшлах зарчмаар ажилладаг. Орчинд тархсан усан мананцар нь галын дөл болон хийг ууршуулж, орчны хүчилтөрөгчийг түрэн зайлуулдаг. Мөн мананцарын дуслууд орчны галаас үүдэлтэй халалтын эрчмийг сулруулдаг. Амарвишн компани Усаар мананжуулж гал унтраах болон галаас хамгаалалт системийг олон улсын доорх норм стандартын дагуу дизайн төлөвлөлт, тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг хийдэг.

  • NFPA 750 – Галаас хамгаалах Усан мананцар системийн стандард

Усан мананцар галын хамгаалалтын систем нь А ангиллын галыг хориглох, B болон F ангиллын галыг даран сөнөөхөд ашиглах нь илүү тохиромжтой. Усан мист унтраах систем нь спринклер системээс ялгарах доорх давуу талуудтай байдаг.

  • Унтраах ажиллагаа илүү хурдан
  • Усны хэрэглээг 90% хүртэл бууруулдаг
  • Усны орчинд үзүүлэх сөрөг нөлөө бага 
  • Төлөвлөгдөх шугам хоолой, усны хадгалах савны хэмжээ бага
  • Илүү олон төрлийн галыг хориглох, дараан сөнөөх боломжтой
  • Угсралт суурилуулалтын хугацаа богино, зардал бага
  • Хөөс, хий, химийн бодис  бүхий хуурай нунтаг бүх төрлийн  галын тусгай зориулалтын фиксэд унтраах системтэй бүрэн нийцэж ажилладаг

Амарвишн компани усан мананцар үүсгэх орчны халалтыг мэдрэх механизм бүхий даралтад хошуутай буюу автомат систем /Унтраах ажиллагаа, механизмаар Wet pipe, Dry pip, Pre-Action 3 төрөл/ болон "deluge" гэсэн 2 үндсэн төрлийн системийг нийлүүлдэг. 

Шийдэл & Хэрэглээ

Орон сууц

Оффис

Эмнэлэг

Үйлдвэрлэл

Сургууль цэцэрлэг

Банк санхүү

Зочид буудал

Тантай хамтран ажиллахдаа бид үргэлж таатай байх болно.
Холбоо барих