Галын насос болон автоматжуулалтын систем


Амарвишн компани нойтон шугамтай, хуурай шугамтай, pre-action, deluge зэрэг бүх төрлийн автомат спринклер, нам өсөлтийн болон өндөр өсөлтийн хөөсөр гал унтраах бүх төрлийн автомат системүүдийн насос болон түүний автоматжуулалтыг доорх норм, стандартын дагуу тооцоолол, дизайн төлөвлөлт, угсралт суурилуулалт, ашиглалт үйлчилгээг хийдэг.

  • NFPA 20 – Галын хамгаалалтын насос суурилуулалтын стандартчилал
  • EN 12845 – Гал унтраах автомат спринклер систем. Зураг төсөл, суурилуулалт, засвар үйлчилгээ

Насос болон түүний автоматжуулалт нь нэгдсэн цогц, иж бүрдэл байх ба уг иж бүрдэл нь насос, шугамын хаалт хавхлагууд, даралтын мэдрэгч хэрэгсэл, дохиолол хяналтын хэрэгсэл, насос автомат удирдлагын панель зэрэг тоног төхөөрөмж, хэрэгслүүдээс тогтох ба тус бүрдээ туршигдаж батлаагжсан UL, FM, LPCB зэрэг батламжуудтай байдаг. Ингэснээр гал унтраах автомат спринклер системийн гол хэсэг болох насос болон удирдлагын хэсгүүд нь ослын үед найдвартай ажиллах юм.

Гал унтраах автомат системийн насос болон түүний автоматжуулалтыг дээрх норм стандартын дагуу төлөвлөснөөр доорх давуу талуудыг бий болгодог.

  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн норм, стандартын хэрэглээ
  • Инженерийн түвшний уян хатан, ухаалаг програмчлалтай
  • Ослын үеийн найдвартай ажиллагаа
  • Туршилт болон ашиглалтын үеийн уян хатан ажиллагаа
  • Системийн төлөв байдлыг алсаас хянах, удирдах боломжтой
  • Систем өөрийн гэмтэл доголдлыг илрүүлэх түүнийг мэдээлэх чадвартай
  • Системийн интеграцичлалын өргөн боломжтой

Гал унтраах автомат системийн насос болон түүний автоматжуулалтыг бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Xylem, Caprari, Rovatti зэрэг брэндүүдийн найдвартай ажиллагаатай, өндөр гүйцэтгэл бүхий насосуудыг Eвроп, Америк олон улсад ашиглагддаг насос удирдлагын панелиудтай хоршуулан доорх төрлүүдийн дагуу төлөвлөж, угсралт суурилуулалт, ашиглалт үйлчилгээг хийж байна.

  • Цахилгаан насос болон түүний автоматжуулалт, Багц иж бүрдэл
  •  Дизель насос болон түүний автоматжуулалт, Багц иж бүрдэл
  • Цахилгаан насос + Жокей насос болон түүний автоматжуулалт, Багц иж бүрдэл
  • Дизель насос + Жокей насос болон түүний автоматжуулалт, Багц иж бүрдэл
  • Цахилгаан насос + Нөөц цахилгаан насос + Жокей насос болон түүний автоматжуулалт, Багц иж бүрдэл
  • Цахилгаан насос + Дизель насос + Жокей насос болон түүний автоматжуулалт, Багц иж бүрдэл

Шийдэл & Хэрэглээ

Орон сууц

Оффис

Эмнэлэг

Үйлдвэрлэл

Сургууль цэцэрлэг

Банк санхүү

Зочид буудал

Тантай хамтран ажиллахдаа бид үргэлж таатай байх болно.
Холбоо барих