Галын тусгай зориулалтын унтраах систем


Амарвишн компани аерозол, цэвэр агент гэсэн 2 төрлийн тусгай зориулалтын унтраах хэрэгслийг  ихэвчлэн нийлүүлдэг. Аерозол унтраах хэрэгсэл нь хүн - байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөлгүй, өртөг зардал бага, унтраах чадвар өндөр, унтраах ажиллагааны дараах нөлөөлөлгүй зэрэг олон давуу талтай. "Цэвэр агент" унтраах хэрэгэл нь гал унтраах ажиллагааны дараах тоног төхөөрөмж, материал эд зүйлс д үзүүлэх сөрөг нөлөөлөлгүй ба унтраах ажиллагааны дараах нөхөн сэргээлтийн зардал бага зэрэг давуу талтай. 

Дээрх унтраах хэрэгслүүдийг  гал илрүүлэх, мэдээлэх тоног төхөөрөмж болон системтэй хослуулан интеграци хийж доорх 2 төрлийн тусгай зориулалтын унтраах системийг төлөвлөж, нийлүүлдэг.

"Aerosol" унтраах систем

Аерозол унтраах хэрэгслийг A, B, C, К төрлийн галыг унтраахад ашигладаг. Пиротехник ажиллагаатай байдаг бөгөөд олон нийтийн биш тусгай үйл ажиллагаа процесс бүхий үйлдвэрлэл түүний процессын хэсэг, өндөр хүчдэл, цахилгаан, холбоо, дата центр, агуулах, архив, техник хэрэгслийн өрөө түүний процессын хэсэг болон гал тогоо зэрэгт хэрэглэхээс хамаарч гал илрүүлэх системээс хамааралтай, дулаан мэдрэх, гар аргаар гэсэн 3  горимоор ажиллах хэрэгсэл болон системтэй  хослуулж аерозол унтраах системийг бүрдүүлдэг.  

Системийн давуу тал

Бидний нийлүүдэг аерозол унтраах систем нь доорх давуу талуудтай байдаг. 

  • Хэрэгсэл, систем болон тэдгээрийн суурилуулалтын өртөг зардал бага
  • Гал унтраах чадвар хурдан, найдвартай ажиллагаатай,
  • Ажиллагааны өмнө болон дараа хүн-байгаль, тоног төхөөрөмж, орчинд нөлөөлөлгүй (ODP=0, GWP=0)
  • Ашиглалтын зардал бага байдаг.

"Цэвэр Агент" унтраах систем

Энэ төрлийн унтраах хэрэгслүүдийг химийн агент болон инертийн гэж ангилдаг. A, B, C төрлийн галыг унтраахад ашигладаг. Олон төрлийн "Цэвэр агент" унтраах хэрэгслүүд байдаг ба бид хүн-байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл хамгийн бага байх үзүүлэлттэй хэрэгсэл бүхий ситемийг нийлүүлдэг. "Цэвэр агент" унтраах хэрэгслийн гол онцлог нь унтраах ажиллагааны дараах унтраах бодисын орчин,тоног төхөөрөмжид үзүүлэх нөлөөлөл, бохирдуулалт бага,орчныг дахин сэргээх үйл ажиллагаа хялбар байдаг. Мөн унтраах бодис нь цахилгаан дамжуулдаггүй-галын ослын үед электрон тоног төхөөрөмжид сөрөг нөлөөг үзүүлдэггүй. Автомат гал илрүүлэх систем болон механик үйлчлэлээр идэвхжүүлэх хэрэгсэлтэй хослуулж "Цэвэр агент"утраах системийг бүрдүүлдэг. Амарвишн компани галын унтраах тусгай зориулалтын хэрэгслүүд химийн агент (FM200, CO2, Novac1230) болон инертийн (Argon, Nitrogen, Inergen) зэрэг нэр төрлийн тусгай зориулалтын унтраах агентүүд бүхий хэрэгслүүдийг ашиглаж, тухайн орчин нөхцөлд нийцсэн Гал илрүүлэх систем болон механик хэрэгслүүдтэй интеграцичилсан "Цэвэр агент" унтраах системийг төлөвлөж, нийлүүлдэг.

Мөн FM-200 унтраах агент бүхий унтраах хэрэгслүүдийг нитрогентэй даралтжуулсан нэмэлт баллон, сонголттой хавхлаг зэрэг хэрэгслүүдтэй хоршуулж, ситемийн түвшинд хөгжүүлэлт хийж тухайн барилга обьект, түүний үйл ажиллагаанд нийцсэн шинэ системийг дахин төлөвлөж хүргэж байна. 

Дээрх зурагт гал унтраах тусгай зориулалтын жишээ системийг үзүүлсэн ба ажиллагаа нь аспирацийн болон утаа -дулааны мэдрэгч гэсэн 2 тусдаа илрүүлэлт дээр тулгуурлаж байна. Эхний илрүүлэлтийг аспирацийн систем ашиглаж хийх ба уг систем нүдэнд үл үзэгдэх утааг/дөлшиж эхлээгүй/ илрүүлэх юм. Аспирацийн систем идэвхижсэн бол галын дохиоллын хяналтын ажилтан зөөврийн гал унтраах хэрэгсэл ашиглах эсвэл гал өргөжин тэлэхгүй байх арга хэмжээг зохион байгуулна. Хэрэв хяналтын ажилтангүй эсвэл хоцорсон үед систем хоёрдугаар шатны буюу илрүүлэх системийг дахин шалгах болон утаа-дулааны мэдрэгчийн илрүүлэлтийг хүлээнэ. Хоёрдугаар шатны илрүүлэлт  идэвхжисэн үед гал унтраах хэрэгсэл ямар нэг хугацааны хоцролтгүй идэвхижнэ. Ингэснээр гал унтраах хэрэгслийн үр ашигтай зарцуулалтыг бий болгох ба хэмнэлттэй системийг болж чаддаг. 

Шийдэл & Хэрэглээ

Орон сууц

Оффис

Эмнэлэг

Үйлдвэрлэл

Сургууль цэцэрлэг

Банк санхүү

Зочид буудал

Тантай хамтран ажиллахдаа бид үргэлж таатай байх болно.
Холбоо барих