Гал илрүүлэх аспирацийн систем


Цэгэн төрлийн мэдрэч бүхий систем нүдэнд харагдах утааг илрүүлдэг, дулаан мэдрэгч бүхий галын спринклер систем нь дөлшсөн идэвхжидэг бол аспирацийн систем нь зэс, ган, abs, pvc төрлийн хоолойг ашиглан, агаарыг сорж, нүдэн үл үзэгдэх утаа болон хийг илрүүлэх чадвартай бөгөөд бусад төрлийн гал илрүүлэх системээс мэдрэх чадвар хамгийн өндөр байдаг. A, B, C ангиллын галын аюулыг илрүүлэхэд ашигладаг.

Гал илрүүлэх Аспирацийн системийн төлөвлөлтийг доорх норм, стандартын дагуу зайлшгүй төлөвлөх шаардлагатай байдаг. Үүнд:

  • NFPA 72 – Галын дохиолол – сигналын норм
  • NFPA 75 - Мэдээллийн технологийн тоног төхөөрөмж галын хамгаалалтын стандарт  
  • NFPA 76 - Харилцаа холбооны байгууламжийн галын хамгаалалтын стандарт
  • EN 54 20 – Гал илрүүлэх – дохиоллын аспирацийн системийн стандарт
  • FIA-COP - Аспирацийн системийн төлөвлөлт, угсралт суурилуулалт ашиглалт үйлчилгээний стандарт

Задгай талбай бүхий том барилга байгууламж, өрөө тасалгаа, салхивч агааржуулалтын хоолой, цэвэр болон бохир орчинд суурилуулах боломжтой ба галын аюулын утааг хэт хурдан, хурдан илрүүлэх зэрэг илрүүлэлтийн олон түвшинтэй байдаг. Илрүүлэлтийн олон түвшинтэй байснаар галын дохиоллын систем илүү уян хатан, нийцтэй ажиллах боломжтой болдог. Галын аюулын эрт илрүүлэлтийг хийснээр гал унтраах ажиллагааны дараах хохирол, нөхөн сэргээх хугацаанаас үүсэх бизнесийн хохирол болон тусгай онцгой үйл ажиллагаатай байгууллагын галын дохиоллоос үүдсэн хүндрэлтэй нөхцөл байдлаас сэргийлж чадах онцгой давуу талтай систем ба Амарвишн компани олон төрлийн барилга байгууламж, технологийн зориулалттай гал илрүүлэх аспирацийн системийг төлөвлөж, угсралт суурилуулалт, ашиглалт үйлчилгээг хийж байна.

Хэрэглээ ба Цар хүрээ

Гал илрүүлэх аспирацийн системийг доорх хэсгүүдэд төлөвлөх боломжтой.

  • Дата центэр, Сервер/Харилцаа холбооны өрөө тасалгаа
  • Хуваарилах байгууамж, Цахилгааны байгууламж
  • Генераторын байгууламж
  • Хүйтэн агуулах
  • Технологи үйлвэрлэлийн зориулалттай цэвэр өрөө
  • Архивийн, агуулахын өрөө
  • Агуулахын барилга
  • Хорих байгууламж, өрөө тасалгаа
  • Ангар, засварын барилга
  • Салхин турбин
  • Бусад

Шийдэл & Хэрэглээ

Орон сууц

Оффис

Эмнэлэг

Үйлдвэрлэл

Сургууль цэцэрлэг

Банк санхүү

Зочид буудал

Тантай хамтран ажиллахдаа бид үргэлж таатай байх болно.
Холбоо барих