Гал илрүүлэх, Галын дохиоллын систем


Амарвишн компани үйлдвэрлэл, үйлчилгээ, оффис, орон сууц, сургууль цэцэрлэг, зочид буудал, эмнэлэг зэрэг олон төрлийн барилга объектууд болон үйлдвэрлэлийн процессын хэсгүүдэд зориулагдсан гал илрүүлэх-дохиоллын буюу галын дохиоллын олон төрлийн бие даасан, тусгай зориулалттай хэрэгсэл, системүүд нийлүүлдэг. Мөн тэдгээр системүүдийг хоршуулж, интеграцилагдсан цогц системийг бүрдүүлэх нь чухал байдаг. 

Барилга байгууламж, обьектын гал илрүүлэх-дохиоллын системийг ангилж үзвэл тухайн барилгын

  • Олон нийтийн болон ерөнхий зориулалттай хэсгийн гал илрүүлэх, галын дохиоллын ерөнхий систем 
  • Барилгад обьектод хамаарагдах тусгай зориулалттай өрөө тасалгаа, тоног төхөөрөмж болон үйлдвэрлэлийн процессийн хэсгийн гал илрүүлэх, галын дохиоллын систем

гэсэн 2 бүтэцтэй байна.

Эдгээр 2 бүтэцэд хамаарагдах бие даасан системүүдийг хоршуулж, гал ирүүлэх, галын дохиоллын интеграцичлагдсан нэгдсэн систем бүрддэг. 

Барилга обьектын олон нийтийн болон ерөнхий зориулалттай хэсгийн гал илрүүлэх, галын дохиоллын ерөнхий системийн доорх төрлүүд байдаг ба Амарвишн компани дижитал хаяглагддаг системийг хэрэглэгчдэдээ санал болгодог ба Европын хамгийн том үйлдвэрлэгчийн тоног төхөөрөмжийг ашигласан систем шийдлийг  хүргэдэг.

  • Цэгэн мэдрэгч бүхий Уламжлалт систем - Дохиолол өгч буй мэдрэгчийн байрлалыг нарийн үзүүлж чадахгүй ба зөвхөн мэдрэгчүүдийг бүлэглэсэн бүсийн мэдээллийг үзүүлж чаддаг. Системийн ажиллагаа болон ашиглалт хийхэд хялбар боловч системийн найдвартай ажиллагааг хянах, мэдрэгч хэрэгслийн ажиллагааг хянах, бусад системтэй интеграци хийх, системийг доголдлыг илрүүлэхэд хүндрэлтэй байдаг. 
  • Цэгэн мэдрэгч бүхий Аналоги хаяглагддаг систем -Дохиолол өгч буй мэдрэгчийн байршлыг тодорхойлж чаддаг, мэдрэгчийн бохирдолтын зэрэг, мэдрэгчийн гэмтэл, доголдлыг илрүүлэх, програмчлалын аргаар галын мэдээлэгч хонх - гэрэл, оролт гаралтын модулиудыг нэг тус бүр болон групп болгон удирдах, галын унтраах системийн хяналт, зарлан мэдээлэх, нэвтрэх систем болон бусад системүүдтэй интеграци хийх, олон удирдлагын панелиуд бүхий тусдаа системүүдийг нэгтгэх, тэдгээрийг график интерфейс ашиглаж хянах зэрэг олон үйлдлийг үзүүлдэг. 
  • Цэгэн мэдрэгч бүхий Дижитал хаяглагддаг систем -Аналоги хаяглагддаг системтэй холболт ажиллагааны хувьд адил бөгөөд тоон сигналыг ашиглаж мэдрэгчийн түвшин, өдөр шөнийн горим, мэдрэгч хэрэгслийг алсаас хаяглах зэрэг нэмэлт функцуудтай байдаг. Эдгээр нэмэлт функцууд нь  ашиглалт үйлчилгээ явуулахад хялбар, түүний зардал бага, галын эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд бусад  дээрх 2 төрлийн системүүдээс илүү нийцтэй байдаг

Дижитал хаяглагддаг системийн давуу талууд:

  • Хуурамч дохиоллоос зайлс хийх Олон сенсор бүхий мэдрэгчийн сенсор тус бүрийг шалгах, мэдрэгчийн сенсорын түвшинг удирдах зэрэг функцуудыг ашиглаж хуурамч дохиолол үүсэх магадлалыг бууруулах
  • Ашиглалт үйлчилгээний зардал бага, хялбар Мэдрэгчийн сенсорын бохирдолт зэргийг алсаас хянан илрүүлж ашиглалт-үйлчилгээг үзүүлэх
  • Эрсдэлээс бүрэн сэргийлэх - Эвдэрсэн болон доголдсон мэдрэгчийг алсаас хянан илрүүлж, галын ослын үед мэдрэгч ажиллахгүй байх эрсдэлээс зайлс хийх
  • Систем интеграци хийх өргөн боломж - Гал илрүүлэх тусгай зориулалтын систем, гал унтраах болон бусад системүүдтэй бүрэн хоршиж ажиллах
  • Нээлттэй протокол - Инженерийн түвшинд протоколыг ашиглаж  BMS /Building Management System/ болон бусад системтэй холбох 

Мөн бид доорх төрлийн тусгай зориулалттай үйл ажиллагаа бүхий барилга обьект, үйлдвэрлэлийн процесс, хэсгүүдэд зориулсан доорх төрлийн гал илрүүлэх хэрэгслүүд болон системүүдийг хүргэдэг. ​

Шатамхай болон Хорт хий илрүүлэх хэрэгсэл - Бид инфраред, пеллистер, хагас дамжуулагч зэрэг олон төрлийн сенсор бүхий шатамхай-дэлбэрэлтийн эрсдэлийг бий болгох хий болох Methane, LPG, Butane, Propane, Hexane, Hydrogen, хүний эрүүл мэндэд аюултай эрсдэлийг бий болгох хорт хий болох Carbon Monoxide, Hydrogen Sulphide, Chlorine, Sulphur Dioxide, Ammonia, Nitrogen Dioxide, Hydrogen Chloride концентрацийг илрүүлэх мэдрэгч хэрэгслүүдийг нийлүүлдэг. ​

 

 

Сорох шугам бүхий гал илрүүлэх систем - Зэс, Ган, АBS, PVC төрлийн хоолойг ашиглан агаарыг сорохоор зарчмаар ажилладаг систем юм. Цэгэн төрлийн мэдрэч бүхий систем нүдэнд харагдах утааг илрүүлдэг, дулаан мэдрэгч бүхий галын спринклер систем нь дөлшсөн галын илрүүлж идэвхжидэг бол сорох систем нь нүдэн үл үзэгдэх утааг илрүүлэх чадвартай бөгөөд бусад төрлийн гал илрүүлэх системээс мэдрэх чадвар харьцангүй өндөр байдаг. Сорох шугам бүхий гал илрүүлэх системийг доорх төрлийн барилга объектод төлөвлөх шаардлагатай ба галын аюулыг эрт илрүүлэх, эрсдэлээс сэргийлэх зэрэг давуу талтай  байдаг. Үүнд Хорих анги, Музей, Ангар, Төрөл бүрийн Архив, Хүйтэн болон бусад агуулах, Дата центр, Эмнэлэгийн тусгай хэсгүүд, Генераторын байгууламж,  Үйлдвэрлэл зэрэг хэсгүүд багтдаг.

 

Кабель шугаман мэдрэгч бүхий гал илрүүлэх систем - Тусгай зориулалтын оптик болон металл утас бүхий кабель ашиглан халалтаас ялгарах дулааныг мэдрэх зориулалттай систем юм. Мэдрэх кабелийн урт 10000км хүртлэх хэмжээтэй, кабелийн уртын аль хэсэгт гал гарсан зэрэг олон мэдээллийг үзүүлж чаддаг. Кабель шугам бүхий гал илрүүлэх системийг доорх төрлийн барилга объект болон орчин нөхцөлд төлөвлөх шаардлагатай байдаг. Үүнд Тунель, Ангар, Конвер, Өндөр хүчдэлийн Кабель бүхий тавиур, бусад өндөр хүчдэлийн тоног төхөөрөмж бүхий хэсгүүд, нефть газийн шугам хоолой түүний тоног төхөөрөмж, агуулах-танк зэрэг олон хэсгүүд багтдаг.

 

Инфраред болон Видео камеран мэдрэгч бүхий гал илрүүлэх хэрэгсэл - Амарвишн компани дан, хосолсон, гурвалсан Инфраред сенсор бүхий дөл мэдрэгч болон Видео камерыг ашиглаж орчинд үүссэн дөл болон утааг дүрс боловсруулах аргаар ялган таних програм хангамж бүхий хэрэгслүүдийг нийлүүлдэг. Инфраред сенсор бүхий дөл мэдрэгч, Видео камеран мэдрэгч бүхий гал илрүүлэх хэрэгслийг доорх төрлийн барилга объект болон орчин нөхцөлд төлөвлөх нь оновчтой. Үүнд хий, нефть, нүүрс олборлолтын хэсгүүд, цахилгаан станц, хог хаягдал боловсруулах төв, химийн боловсруулах төв, хүнд үйлдвэр зэрэг олон хэсгүүд багтдаг.

Шийдэл & Хэрэглээ

Орон сууц

Оффис

Эмнэлэг

Үйлдвэрлэл

Сургууль цэцэрлэг

Банк санхүү

Зочид буудал

Тантай хамтран ажиллахдаа бид үргэлж таатай байх болно.
Холбоо барих