Хийгээр гал унтраах Novec 1230 систем


Novec 1230 гал унтраах агент /шингэн -> хий/ нь hydrofluorocarbon  (HFC) хувилбараар хөгжүүлж, боловсруулсан цэвэр агент унтраагч юм. Энэ нь HFC, Fluoroketones агуулдаг галокарбонууд гэж нэрлэгддэг химийн бодисууд юм. Novec 1230 агент нь fluoroketone бөгөөд FM-200 ™, ECARO-25® зэрэг химийн бодисууд нь HFCs (HFC-227ea, HFC-125) байдаг. HFC төрлийн унтраах агент нь дэлхийн дулааралд нөлөөлөх үзүүлэлт их байдаг бол Novec 1230 нь дэлхийн дулааралд нөлөөлөх үзүүлэлт маш бага байдгаараа давуу талтай байдаг ба олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сүүлийн үеийн гал унтраах агент юм. Мөн Novec 1230 агент нь инерт хий зэрэг цэвэр унтраах бодисын дунд хүний аюулгүй байдлыг дээд зэргээр хангадаг.

Амарвишн компани Novec 1230 системийг доорх норм, стандартын дагуу тооцоолол, дизайн төлөвлөлт, угсралт суурилуулалтыг хийдэг.

  • NFPA 2001 – Цэвэр агент унтраах системийн стандарт
  • EN12094 хэсэг 1 - Хийгээр унтраах системийн бүрэлдэхүүн болон EN 54 хэсэг 2, 4
  • NFPA 70 болон NFPA 72  

Системийн бүрэлдэхүүн хэсгүүд нь унтраах агент, агуулах цилиндр, үндсэн, сонголтын болон удирдлагын хавхлага, шугам хоолой, шугам хоолойн холбох хэрэгсэл, хошуу, мэдрэх болон мэдээлэх хэрэгсэл, удирдлагын панель, тогтоох хэрэгсэл гэсэн бүрдлүүдээс тогтох ба тус бүрдээ туршигдаж батлаагжсан UL, FM, LPCB, ASTM, PED, TPED, VdS зэрэг батламжуудтай ба галын ослын үед систем илүү найдвартай ажиллах юм. A, B, C төрлийн галыг унтраахад ашигладаг.

Системийн давуу талууд

  • Унтраах ажиллагаа хурдан /~10 cекунд/
  • Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө хамгийн бага
  • Хүний аюулгүй байдлыг дээд зэргээр хангадаг, хор хөнөөлгүй
  • Цэвэр буюу унтраах ажиллагааны дараах нөхөн сэргээлтийн зардалгүй
  • Ажиллагаатай цахилгаан тоног төхөөрөмжид богино холболт үүсгэдэггүй
  • Хүчил төрөгчийн түвшинг бууруулдаггүй
  • Овор хэмжээ, эзлэхүүн бага

Novec 1230 хийгээр гал унтраах агент бүхий систем нь хамгийн сүүлийн үеийн сайжруулсан технологи бөгөөд хүний аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан, агаар мандалд хамгийн ихдээ 5 хоног оршидог ба хүлэмжийн хийн ихсэлтэнд үзүүлэх нөлөө маш бага, байгаль орчинд илүү ээлтэй.

Хэрэглээ ба Цар хүрээ

Novec 1230 системийг доорх хэсгүүдэд төлөвлөх боломжтой ба илүү нийцтэй байдаг.

  • Музей, Номын сан, Галлерей
  • Сервер болон компьютерийн өрөө
  • Теле харилцаа холбооны тоног төхөөрөмж бүхий байгууламж
  • Химийн материал болон дөлших шингэний агуулах
  • Архивийн өрөө
  • Процесс удирдлагын өрөө
  • Трансформатор, Сэлгэн залгалт, Удирдлагын өрөө
  • Эмнэлэгийн тоног төхөөрөмж бүхий өрөө тасалгаа
  • Банкны агуулах өрөө тасалгаа
  • Бусад

 

Шийдэл & Хэрэглээ

Орон сууц

Оффис

Эмнэлэг

Үйлдвэрлэл

Сургууль цэцэрлэг

Банк санхүү

Зочид буудал

Тантай хамтран ажиллахдаа бид үргэлж таатай байх болно.
Холбоо барих