Хийгээр гал унтраах FM-200 систем


FM200/ HFC-227-ea нь өнгөгүй, цахилгаан үл дамжуулах буюу унтраах ажиллагааны үед электрон тоног төхөөрөмжид нөлөө үзүүлдэггүй, цэвэр буюу унтраах ажиллагааны дараах нөхөн сэргээлт маш бага, хүнд хоргүй, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө бага байдаг. Carbon, fluorine, hydrogen (CF3CHFCF3 -heptafluoropropane) гэсэн элементүүдээс тогтсон химийн шинж чанартай ба унтраах механизм нь дулааныг өөртөө шингээж, задлах зарчмаар ажилладаг. A, B, C төрлийн галыг унтраахад ашигладаг. 

Амарвишн компани FM200/ HFC-227 системийг доорх норм, стандартын дагуу тооцоолол, дизайн төлөвлөлт, угсралт суурилуулалтыг хийдэг.

  • NFPA 2001 – Цэвэр агент унтраах системийн стандарт
  • NFPA 70 болон NFPA 72  
  • EN12094 хэсэг 1 - Хийгээр унтраах системийн бүрэлдэхүүн болон EN 54 хэсэг 2, 4
  • Үйлдвэрлэгч нь ISO 9001 стандартыг хэрэгжүүлэгч

Системийн бүрэлдэхүүн хэсгүүд нь унтраах агент, агуулах цилиндр, үндсэн, сонголтын болон удирдлагын хавхлага, шугам хоолой, шугам хоолойн холбох хэрэгсэл, хошуу, мэдрэх болон мэдээлэх хэрэгсэл, удирдлагын панель, тогтоох хэрэгсэл гэсэн бүрдлүүдээс тогтох ба тус бүрдээ туршигдаж батлаагжсан UL, FM, LPCB, ASTM, PED, TPED, VdS зэрэг батламжуудтай байх зайлшгүй шаардлагатай ба галын ослын үед систем илүү найдвартай ажиллах юм.

Системийн давуу талууд

  • Унтраах ажиллагаа хурдан /~10 cекунд/
  • Цэвэр буюу унтраах ажиллагааны дараах нөхөн сэргээлтийн зардал бага
  • Ажиллагаатай цахилгаан тоног төхөөрөмжид богино холболт үүсгэдэггүй
  • Хүн амьтанд хор хөнөөлгүй
  • Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө бага
  • Хүчил төрөгчийн түвшинг бууруулдаггүй
  • Овор хэмжээ, эзлэхүүн бага

FM-200 унтраах хэрэгслүүдийг нитрогентэй даралтжуулсан нэмэлт цилиндр, сонголттой хавхлага зэрэг хэрэгслүүдтэй хоршуулж, унтраах шугам хоолойг илүү хол зайн төлөвлөх, бүсчлэлийн хэлбэрээр ажиллах зэрэг эдийн засгийн хэмнэлттэй байдлаар төлөвлөж болдог. Угсралт суурилуулалт нь механик болон электрик гэсэн хэсэгтэй байх ба дээрх 2 төрлийн инженер техникийн мэргэжилтэнгүүд шаардлагатай. Угсралт суурилуулалтын дараах, ашиглалт үйлчилгээг зохих стандартын дагуу зайлшгүй хийх шаардлагатай байдаг.

Хэрэглээ ба Цар хүрээ

FM200/ HFC-227 системийг доорх хэсгүүдэд төлөвлөх боломжтой ба илүү нийцтэй байдаг.

  • Музей, Номын сан, Галлерей
  • Сервер болон компьютерийн өрөө
  • Теле харилцаа холбооны тоног төхөөрөмж бүхий байгууламж
  • Химийн материал болон дөлших шингэний агуулах
  • Архивийн өрөө
  • Процесс удирдлагын өрөө
  • Трансформатор, Сэлгэн залгалт, Удирдлагын өрөө
  • Эмнэлэгийн тоног төхөөрөмж бүхий өрөө тасалгаа
  • Банкны агуулах өрөө тасалгаа
  • Бусад

Шийдэл & Хэрэглээ

Орон сууц

Оффис

Эмнэлэг

Үйлдвэрлэл

Сургууль цэцэрлэг

Банк санхүү

Зочид буудал

Тантай хамтран ажиллахдаа бид үргэлж таатай байх болно.
Холбоо барих