Видео интеграцичлалын систем


Амарвишн компани нь дэлхийн алдартай брэндүүдийн бүтээгдэхүүн дээр суурилсан олон төрлийн камерын системүүд болон интеграцичлагдсан видео систем, шийдлийг доорх салбаруудад зориулагдсан болон програмчлал, инноваци шингэсэн шинэлэг, дэвшилтэд санаа бүхий интеграцичлагдсан видео системийг төлөвлөж, нийлүүлдэг.

  • Худалдаа үйлчилгээ
  • Зочид буудал-ресторан
  • Эрүүл мэнд,
  • Боловсрол
  • Банк санхүү
  • Зам тээвэр
  • Уул уурхай
  • Үйлдвэрлэл
  • Бусад 

Утаа болон Дөл илрүүлэх видео систем 

Хяналтын камер, тусгай зориулалтын камерыг утаа, дөл илрүүлэх видео анализ програмтай болон галын илрүүлэх-галын дохиоллын систем интеграци хийж видео камерт суурилсан галын дохиоллын системийг Амарвишн ХХК төлөвлөдөг. Камерт суурилсан галын дохиоллын систем нь галаас үүдэлтэй утаа, дөлийг уламжлалт системээс хурдан хугацаанд илрүүлэх болон орчны хяналт болон галын дохиоллыг зэрэг хянах давуу талтай. Үйлдвэрлэл, агуулах, засварын төв, цахилгаан станц, ангар зэрэг том талбайтай барилга байгууламж болон түүний процесс хэсэг,  шатахуун түгээх станц, өндөр хүчдэлийн гадна байгууламж, трансформатор зэрэг гадна орчны галын дохиоллын хяналт хийхэд маш тохиромжтой, эдийн засгийн хэмнэлттэй систем болж чаддаг. Амарвишн компани видео камерт суурилсан гал илрүүлэх системийг гал дохиоллын цэгэн мэдрэгч бүхий уламжлалт, хаяглагддаг, тусгай зориулалтын систем болон гал унтраах системтэй бүрэн интеграцичи хийж, нийлүүлдэг.  

Нүүр таних систем

Хяналтын камерын системийн дэвшилтэд технологи бол нүүр таних систем юм. Амарвишн компани хяналтын камерыг нүүр таних алгоритм бүхий програмтай интеграци хийж, нүүр таних системийг төлөвлөдөг. Нүүр таних аргачлалыг хэрэглэснээр нүүрний зургийг ашиглаж бичлэгээс хайх, байршлыг тодорхойлох үндсэн давуу талтай. Мөн хяналтын үед, хар жагсаалтанд багтсан этгээдийг шууд илрүүлэх, түүнийг дохиолох, нэвтрэх систем болон цаг бүртгэлийн систем болгож ашиглаж болно. Нүүр таних системийг илүү өргөн хүрээнд хэрэглэх нь үр дүнтэй ба хүний нүүрний зургийн өгөгдлийн санг бүрдүүлэх нь чухал байдаг. Нүүрний зургийн өгөгдлийн санг бүрдүүлснээр тухайн дэд системүүд/нүүр таних/ үндсэн өгөгдлийн сантай холбогдох ба илүү том хүрээнд ажиллах боломжтой. Мөн нүүр таних системийг ашиглаж, үйлчилгээний газрууд байнгын үйлчлүүлэгчээ тодорхойлох, үйлчлүүлэгчийн хүйс болон насыг тодорхойлж, бизнесийн үйл ажиллагаандаа ашиглаж болох давуу талуудыг бид олгодог.

Авто машины дугаар таних систем

Авто машины дугаар таних системийг хяналтын камерыг сервер програм хангамжтай интеграци хийсэн болон тусгай зориулалтын хяналтын камерыг эмбэд хэлбэрээр хөгжүүлсэн гэсэн 2 үндсэн төрөл байдаг. Амарвишн компани дээрх 2 арагчлал дээр тулгуурласан дугаар илрүүлж, түүнийг таних, ялгах системийг төлөвлөдөг. Дугаар таних аргачлалыг хэрэглэснээр дугаарыг ашиглаж бичлэгээс хайлт хийх, байршлыг тодорхойлох, хурд хэмжих, төрөл бүрийн хуулийн хэрэгжилтийн биелэлтийг хянах зэрэг олон функц ажиллагааг хийх давуу талуудтай. Мөн төлбөрт зогсоол, төлбөрт нэвтрэлт, байгууллагын нэвтрэх систем болон бусад олон төрлийн системтэй интеграцичлан ашиглах боломжтой. Амарвишн компани дугаар таних аргачлал дээр тулгуурласан улс, хотын хэмжээний - замын түгжрэлийн хяналт, авто машины статистик үзүүлэлт, авто машины хурд хэмжих, төлбөрт нэвтрэлт зэрэг  авто зам, авто замын сүлжээний ухаалаг систем зэрэг олон дэвшилтэд шинэлэг системийг интеграцичлан төлөвлөх боломжтой.

Авто замын камерын хяналтын ухаалаг систем

Хяналтын болон тусгай зориулалтын камерууд ашиглаж, авто зам болон хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдийн хурд хэтрүүлэлт, зорчих эгнээний хяналт, улаан гэрлээр нэвтрэх, хөдөлгөөний урсгал сөрөх, үргэлжилсэн шугам давах, дугаарын хязгаарлалт, хориглосон бүс рүү нэвтрэх зэрэг олон хяналтуудыг авто машины улсын дугаар таних систем дээр тулгуурлаж бусад шаардлагатай системүүдтэй интеграцичлан төлөвлөх боломжтой. Амарвишн компани хяналтын камеруудыг эмбэд хэлбэрээр хөгжүүлж, түүнээс метадатаг цуглуулан, дахин боловсруулалт хийж системийг төлөвлөдөг ба нүсэр том дэд бүтэц, дата урсгал шаардахгүй, програм хангамжид суурилсан дэвшилтэд технологи, шинэлэг санаа бүхий системийг төлөвлөнө.

Авто машины доод хэсгийн хяналт

Төрийн хамгаалалттай обьект, олон нийтийн талбай, элчин сайд зэрэг тусгай хамгаалалттай хэсэг рүү нэвтэрч буй авто машины жолоодогчийн нүүрийг ашиглан түүнийг ялган таних, машины дотоод шалгалт болон түүний доод хэсгийн тусгай зориулалтын камера ашиглан хянаж, хориглогдсон хэрэгслийг уг камерын тусламтайгаар автоматаар илрүүлэх систем юм. Ингэснээр авто машин тус бүрийг хурдан хугацаанд хянан түүнд анализ хийж, нэвтрэх хурдийг удаашруулахгүй байх давуу талтай юм. Амарвишн компани уг системийг бичлэг хадгалах-дугаар таних модуль камера, програм сервер, замын автомат хүчитгэсэн хаалт, гэрэл дохио болон бусад хэрэгслүүдтэй интеграцичлан өндөр хамгаалалттай, аюулгүй байдлыг бүрэн хангасан авто машины доод хэсгийн хяналтын системийг төлөвлөдөг.

Видео камерын шууд дамжуулалтын систем

Нийтийн эзэмшлийн талбай, авто зам, хот, аялал жуулчлалын болон дурсгалт газрууд, урлаг спорт, тусгай арга хэмжээний шууд дамжуулалтыг 24/7 болон богино хугацааны горимоор шууд дамжуулалтыг хяналт камер, тусгай зориулалтын камерууд ашиглаж төлөвлөх боломжтой байдаг. Амарвишн компани нь үүлэн технологи, эмбэд гэсэн шууд дамжуулалтын аргачлалыг ашиглаж нэмэлт сервер, програм шаардахгүй шууд дамжуулалтыг хэрэглэгчдэдээ санал болгодог. Энэ нь хэрэглэхэд хялбар, эдийн засгийн хэмнэлттэй, шууд дамжуулалтын үеийн зардал бага зэрэг давуу талтай байдаг. Мөн шууд дамжуулалтыг IPTV болон бусад олон төрлийн платформуудтай интеграцичлан, төлөвлөх боломжтой.

Хяналтын камерын систем /Small system/

Айл өрх, жижиг хэмжээний худалдаа үйлчилгээний газруудын хяналтын камерын систем нь plug&play буюу инженер технологиор мэргэшисэн биш хэрэглэгчдэд зориулсан хялбар тохиргоотой, интернет орчноор дамжуулан компьютер, таблет ухаалаг гар утсаар хянах боломжтой систем юм. Хэрэглэгчдэд зориулсан програмын интерфейс, гар утасны аппликейшн нь ашиглахад хялбар, ойлгомжтой байдаг. Мөн угсралт суурилуулалтын дараах үйлчилгээний зардал маш бага байдаг. Амарвишн компани жижиг хэмжээний уг системийг илүү хөгжүүлж, видео анализ ашиглан үйлчилгээний газрууд үйлчлүүлэгчээ тоолох, тэдгээрийн статистик мэдээллийг үзүүлэх зэрэг нэмэлт боломжуудыг хэрэглэгчдэдээ олгодог ба хяналтын камерын системийг хяналт хийхээс гадна, илүү ухаалаг үр дүнтэй байдлаар ашиглах юм.

Хяналтын камерын систем /Medium & Large system/

Оффис, дунд хэмжээний худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний газруудын хяналтын камерын систем нь бүтцийн хувьд энгийн хялбар биш, системийг мэргэжлийн инженер зайлшгүй төлөвлөх шаардлагатай байдаг. Хяналт удирдлагын төв, хэрэглэгчийн интерфейс програм нь хэрэглэгчийн олон түвшинт хандалтын эрхтэй, нууцлал хамгаалалт өндөр байх шаардлагатай. Сүлжээний зохион байгуулалт, түүний нууцлалт хамгаалалт, өгөгдөл хадгалах төхөөрөмжүүд, дотоод бичлэгийн хатуу диск, сүлжээний тоног төхөөрөмж, цахилгаан хангамж нь мэргэжлийн инженерийн төлөвлөлтөөр хийгдэх ба тэдгээрийн тохиргоог зайлшгүй шаарддаг. Мөн кабелийн дэд бүтцийн төлөвлөлт, угсралт суурилуулалт нь Монгол улсын стандартын дагуу хийгдэх шаардлагатай. Амарвишн компани дунд болон том хэмжээний уг системийг илүү хөгжүүлж, видео анализ ашиглан нүүр таних, виртуал хашааны дохиолол, хориглолтын систем, авто машины дугаар таних, авто зогсоол болон нэвтрэх систем, үйлчилгээний газрууд үйлчлүүлэгчдээ тоолох, нас, хүйс тэдгээрийн статистик мэдээллийг үзүүлэх зэрэг нэмэлт системүүдтэй интеграцичлан, төлөвлөж байна.

Шийдэл & Хэрэглээ

Орон сууц

Оффис

Эмнэлэг

Үйлдвэрлэл

Сургууль цэцэрлэг

Банк санхүү

Зочид буудал

Тантай хамтран ажиллахдаа бид үргэлж таатай байх болно.
Холбоо барих