Гал хориглолт, тусгаарлалт


Галаас үүдэлтэй утаа болон галын тархалтыг зогсоох, бусад хэсэгт нэвтрүүлэхгүй байх зориулалттай тусгаарлах бодис, хэрэгсэл тэдгээрийн нийлэмжит байдлыг Гал хориглох /Fire stop/ систем гэж үзнэ. Галын ослын үед галын эрчим, хорт утаа барилга обьектийн бусад хэсэг рүү /ослын гарц, өрөө тасалгаа/ үл нэвтрэх нь чухал байдаг. Галын хориглолт төлөвлөгдөөгүй тохиолдолд галын тархац хурдсах, тухайн бүсэд үүссэн галын эрчим, хорт утаа бусад бүсэд нэвтэрч, галын аюул үүссэн анхны цэг буюу байршлыг гал илрүүлэх дохиоллын систем илрүүлэхэд хүндрэлтэй болох, мөн гал унтраах болон утаа зайлуулах системийн хүртээмтэй ажиллагаа буурах, нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөнд хүндрэл үүсэх зэрэг өндөр эрсдэлийг бий болгодог. Галын хориглолтыг төлөвлөснөөр галын тархац удаашрах, тухайн бүсэд, өрөө тасалгаанд үүссэн гал, галын эрчим, хорт утаа тухайн бүсэд хориглогдож гал үүссэн цэгийг хурдан илрүүлж, гал унтраах ажиллагаа хүртээмжтэй байхаас гадна хүн эрсдэх, барилга обьектод үүсэх хохирол бага байдаг.

Галын аюулыг тусгаарлах, үл нэвтрүүлэлтийг барилга обьектод доорх аргачлалуудаар төлөвлөдөг.

  • Барилгын холбоос хэсгүүдэд буюу давхрын хучилт, тусгаарлах хана, галын хана зэрэг тэдгээрийн хоорондын тусгаарлалт, үл нэвтрүүлэлт, битүүмжлэл
  • Механик, Сан техник болон Цахилгааны шугам хоолойнуудын барилгын тусгаарлах хана, галын хана, давхрын хучилт хоорондын нэвтрэлтийн тусгаарлалт, үл нэвтрүүлэлт, битүүмжлэл
  • Теле харилцааны холбооны кабель, шугам хоолойнуудын барилгын тусгаарлах хана, галын хана, давхрын хучилт хоорондын нэвтрэлтийн тусгаарлалт, үл нэвтрүүлэлт, битүүмжлэл

Гал хориглох бодис, хэрэгслүүдийг зориулалтаараа доорх төрлүүдэд хуваагддаг.

  • Галыг тусгаарлагч, үл нэвтрүүлэгч, битүүмжлэгч
  • Галаас хамгаалагч
  • Утаа болон Дуу чимээний тусгаарлагч, үл нэвтрүүлэгч, битүүмжлэгч

Амарвишн компани барилга обьектийн зураг төсөл, барилга угсралтын үе шатуудад ASTM / UL  стандартын гал хориглох хэрэгслээр системийн төлөвлөлт-зураг төсөл, угсралт суурилуулалт зэрэг үйлчилгээг үзүүлдэг.

Гал хориглох хэрэгсэл, системийн давуу талууд

  • Гал болон утааны тархацыг удаашруулах
  • Гал илрүүлэх, нүүлгэн шилжүүлэх-зарлан мэдээлэх, унтраах зэрэг галын хамгаалалтын системийн үр дүнтэй ажиллагаа
  • Барилга обьектод хохирол бага учрах
  • Угсралт суурилуулалтын дараах үйлчилгээ ашиглалт хийх шаардлагагүй

Шийдэл & Хэрэглээ

Орон сууц

Оффис

Эмнэлэг

Үйлдвэрлэл

Сургууль цэцэрлэг

Банк санхүү

Зочид буудал

Тантай хамтран ажиллахдаа бид үргэлж таатай байх болно.
Холбоо барих