Галын ослын зарлан мэдээлэх систем


Зарлан мэдээлэх систем нь галын ослын үеийн болон нийтийн зарлан мэдээлэх гэсэн хоёр үндсэн чиглэлд хуваагддаг ба чиглэл тус бүрээр болон хослуулж төлөвлөхөөс шалтгаалж олон төрлийн системүүд байдаг.

Гал болон ослын үед хэрэглэх зарлан мэдээлэх систем нь доорх үзүүлэлт болон ажиллагаатай байх ёстой ба тэдгээрийг хангасан системийг төлөвлөх нь найдвартай, эрсдэлтэй байдал үүсэхээс сэргийлнэ. 

Системийн үзүүлэлт:

  • Орчны шуугианыг мэдэрдэг байх.

    Хэрэв тухайн ослын үед зарлал мэдээлэл хүргэх бүсэд орчны шуугиан хэт их байвал тухайн зарлал мэдээлэл хүртээмжгүй болох эрсдэлтэй ба үүнээс сэргийлж систем шуугианд сонсогдох чадлыг гаргаж чаддаг байх ёстой. Ингэснээр эрсдэлийг бууруулж, эрчим хүчний хэмнэлттэй байна.

  • Бие даасан баттерей бүхий тэжээлтэй байх.

    Галын болон ослын үед цахилгаан доголдсон үед зарлан мэдээлэх системийн чадлын өсгөгч, миксер болон төв процессорууд нь урьдчилсан тооцоологдсон нүүлгэн шилжүүлэх хугацааны туршид тасралтгүй ажилладаг байх ёстой. Тэжээлийн хэсэг нь алсаас хянагдах ба энэ нь тодорхой стандартыг /Жишээ нь :EN-54 / хангасан байх ёстой.

  • Тоног төхөөрөмж болон кабелийн сувагчлалын галд тэсвтэртэй байх.

    Спикер болон галын ослын үед хэрэглэх микрофон зэрэг тоног төхөөрөмжүүд галд тэсвэртэй материалаар хийгдсэн эсвэл бүрэгдсэн байна. 

Системийн ажиллагаа нь тодорхой стандартыг хангах ёстой ба Амарвишн компани EN-54 хэсгийн стандартыг хангасан  бүтээгдэхүүнүүд дээр тулгуурласан доорх системийг нийлүүлж байна.

IP /Интернет Протокол/ -д суурилсан зарлан мэдээлэх систем

Ажиллах зарчим:

Галын ослын үеийн болон нийтийн зарлан мэдээлэх гэсэн зориулалтуудыг хослуулан хэрэглэх үед нийцтэй систем юм. Системийг галын ослын үед хэрэглэх шаардлага нь нөөц буюу хосолсон IP cүлжээг зайлшгүй төлөвлөх, мөн тоног төхөөрөмжүүд нөөц/хос/ холболттой байх ба ингэснээр ослын үед систем доголдох эрсдэлгүй, найдвартай ажиллагаатай  байдаг.  Зөвхөн нийтийн зарлан мэдээлэх горимоор ажиллалуулах бол дан  IP cүлжээ төлөвлөх нь хэмнэлттэй.

Системийн давуу тал: 

  • Холболт болон кабель утас, түүний суурилуулалтын зардал бага
  • Өргөн хүрээтэй, систем интеграци хийх 
  • Уян хатан систем

Аналоги, Дижитал холболтонд суурилсан систем

Ажиллах зарчим:

Ихэвчлэн галын ослын үеийн үед хэрэглэх зориулалттай. Мөн нийтийн зарлан мэдээлэх зориулалттай байж болно. Галын ослын үед хэрэглэх шаардлага нь блок төхөөрөмжүүд хоорондоо /өсгөгч, миксер/ битүү цагираг холболттой байдаг. Механик гэмтлээс болж битүү холболт тасарсан үед систем хэвийн ажиллагаатай байдаг ба ингэснээр ослын үед систем доголдох эрсдэлгүй, найдвартай ажиллагаатай байдаг.

Системийн давуу тал: 

  • Ослын үед систем доголдох эрсдэлгүй
  • Найдвартай ажиллагаатай
  • Систем интеграци хийх 

Шийдэл & Хэрэглээ

Орон сууц

Оффис

Эмнэлэг

Үйлдвэрлэл

Сургууль цэцэрлэг

Банк санхүү

Зочид буудал

Тантай хамтран ажиллахдаа бид үргэлж таатай байх болно.
Холбоо барих