Галын ослын холбооны систем


Системийн ажиллах зарчим

Галын дуут-телефон холбооны систем нь

  • Галын аюулгүй байдлын ажилтан, гал сөнөөгч болон барилгын хяналтын ажилтан тэдгээрийн хоорондын холбоо,
  • Иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон барилгын хяналтын ажилтан тэдгээрийн хоорондын

холбоо гэсэн 2 үндсэн ажиллагаатай байдаг. 

Галын ослын үед гал сөнөөгч, иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хяналт тусламжийн ажилтантай дуут холбоог үүсгэснээр аврах, нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа хурдан шуурхай, хүртээмжтэй болох галын аюул өргөжин тэлэхээс сэргийлэх мэдээллийг дамжуулах болон түүнийг даран сөнөөх үйл ажиллагаанд дэмжлэг болох зэрэг олон давуу талтай байдаг. Амарвишн компани нь Галын ослын үеийн хаяглагддаг холбооны системийг нийлүүлдэг. Хаяглагддаг системийг төлөвлөснөөр хямд зардалтай, системийн ажиллагааг шалгах, хянах зэрэг олон боломжуудыг олгодог ба ослын үед систем найдвартай ажиллах бололцоог бүрэн хангадаг.

​Системийн давуу талууд

  • Эрсдэлийг эрт илрүүлэх, сэргийлэх - Эрсдэл үүссэн цэг, түүний мэдээллийг дуут холбоо ашиглаж түргэн шуурхай хүргэж, аврах болон нүүлгэх, гал унтраах, даран сөнөөх үйл ажиллагааг дэмжинэ
  • Ашиглалт үйлчилгээний зардал бага, хялбар - Телефон станц болон бусад хэрэгслийн ажиллагааг тогтмол хугацаанд шалгаж, алсын зайнаас хялбараар хянах
  • Систем интеграци хийх боломж - Гал илрүүлэх-дохиоллын системтэй хоршиж ажилладаг ба хяналт удирдлагын нэгдсэн төвд холбогдох боломжтой

Шийдэл & Хэрэглээ

Орон сууц

Оффис

Эмнэлэг

Үйлдвэрлэл

Сургууль цэцэрлэг

Банк санхүү

Зочид буудал

Тантай хамтран ажиллахдаа бид үргэлж таатай байх болно.
Холбоо барих