Хуурай шугамтай автомат спринклер систем


Гал унтраах автомат спринклер системийг гадна орчин, халаалтгүй эсвэл хөргөлттэй хэсгүүдэд төлөвлөх шаардлагатай бол хуурай шугам бүхий автомат спринклер системийг ашигладаг ба Амарвишн компани Монгол улсын болон олон улсын доорх норм стандартын дагуу дизайн төлөвлөлт, угсралт суурилуулалтыг хийдэг.

  • NFPA 13 – Спринклер системийн угсралт суурилуулалт
  • EN 12845 – Гал унтраах автомат спринклер систем. Зураг төсөл, суурилуулалт, засвар үйлчилгээ

Системийн шугам хоолой нитроген, даралтжуулсан агаараар дүүргэгдсэн байдаг ба даралтад хошуу идэвхижсэн үед шугам хоолой агаараа алдагдаж, түүний дараа шугам хоолойд ус шахагдах зарчмаар ажилладаг. Өөрөөр хэлбэл шугамд байгаа усны оронд агаар байх ба нойтон шугамтай автомат спринклер системтэй ижил ажиллагааны зарчимтай юм. Хуурай шугамтай спринклер системийг шугамын ус хөлдөх орчин нөхцөлтэй хэсэгт суурилуулдаг нь түүний үндсэн давуу тал юм. Системийн шугам хоолой усаар дүүргэгдээгүй байх нь галын ослын үед унтраах ажиллагаа 1 минут хүртлэх хугацаанд хоцрох, шугам хоолой усаар дүүргэгдээдгүй байдаг нь төлөвлөгдөх ус хадгалах савны хэмжээ ихсэх, шугам хоолойг агаараар дүүргэх даралт барих зэрэг нэмэлт тоног төхөөрөмж шаарддаг, шугам хоолойд зэврэлт үүсэх хугацаа хурдан, суурилуулалт болон түүнийн дараах ашиглалтын зардал нойтон шугамтай спринклерээс системээс өндөр байдаг.

Амарвишн компани дээрх системийн удирдлагын хэсэгт алсын зайн хяналт-удирдлагыг бий болгож суурилуулалтын дараах ашиглалт үйлчилгээг хялбар бөгөөд хямд зардалтай байхаар төлөвлөдөг. Хуурай шугам бүхий автомат спринклер системийн мэдрэгч хошуу/даралтад хошуу/, шугам хоолой, шугам хоолойн холбох хэрэгсэл, тогтоох болон бэхлэх хэрэгсэл, хуурай шугамын удирдлагын зангилаа, хаалт хавхалаг болон насос удирдлагын хэсгүүдийг UL, FM, LPCB зэрэг олон улсын туршилтын байгууллагаар туршигдаж баталгаажсан хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг ашиглаж төлөвлөдөг. Ингэснээр галын ослын үед систем илүү найдвартай ажиллах болон хэвийн горимдоо системийн алдагдалгүй, барилга обьектод үл нөлөөлөлгүй өндөр гүйцэтгэлтэй байж чаддаг. Мөн бид системд сар, улирал, хагас жилийн давтамжаар ашиглалт үйлчилгээг хийх, алсын зайнаас хянах зэрэг үйлчилгээг үзүүлдэг ба системийн доголдлыг цаг алдалгүй илрүүлж, найдвартай ажиллагааг хангах боломжтой байдаг.

Хуурайн шугамтай спринклер системийн ашиглалт үйлчилгээг доорх хяналтуудын дагуу зайлшгүй хийх шаардлагатай байдаг.

  • Компресорын хяналт
  • Дохиоллын хавхлагын хяналт 
  • Хавхлагын төлөв байдлын хяналт
  • Насос удирдлагын панель, даралтын сенсорын ажиллагаа
  • Насос ажиллагаа, Насосын фазын уналт, Насосын фазын өөрчлөлт
  • Ерөнхий алдааны болон даралт, урсгалын дохиоллын хяналт
  • Галын усны савны түвшний хяналт
  • Бусад нэмэлт хяналтууд/Өрөөний температур гэх мэт/

Шийдэл & Хэрэглээ

Орон сууц

Оффис

Эмнэлэг

Үйлдвэрлэл

Сургууль цэцэрлэг

Банк санхүү

Зочид буудал

Тантай хамтран ажиллахдаа бид үргэлж таатай байх болно.
Холбоо барих