
Айл өрх, Орон сууцны галын дохиолол
2018-08-12 Нийтэлсэн admin
Айл өрх орон сууц нэгдсэн удирдлагын төхөөрөмжтэй галын дохиоллын системийг ихэвчлэн төлөвлөдөг. Энэ нь доорх сул талуудыг үүсгэж байна.
1. Системийн анхны төлөвлөлт, угсралт суурилууалтын зардал их.
2. Айл өрх нь ахуйн зориулалттай утаа, уурыг их гаргадаг ба эдгээр үйлдлийг хянах, удирдах боломжгүй байдаг. Тиймээс галын аюулын биш хуурамч дохиолол байнга үүссэнээр, галын аюулын жинхэнэ дохиоллийг үл хайхрах магадлалтай ба энэ нь өндөр эрсдэлийг бий болгодог.
3. Айл өрх нь засвар үйлчилгээ хийж, холболтын кабель шугамыг гэмтээх ингэснээр галын дохиоллын систем ажиллагаагүй болох эрсдэлтэй байдаг.
4. Нэгдсэн удирдлагын төхөөрөмжтэй галын дохиоллын системд ямар нэг шалтгаанаар гэмтэл гарснаар засварлах болон дахин шинэ төхөөрөмжөөр орлуулах шаардлага гардаг ба уг зардал их учир нэг айл өрхөд оногдох зардал маш өндөр байдаг.Үүнээс болж систем ажиллагаагүй болж, орхигдсон байдаг.
5. Орон сууц, апартментийн харуул хяналтын ажилтан удирдлагын төхөрөмжтэй ажиллах мэдлэг дутах, ингэснээр систем хэвийн ажиллагаа алдагдах.
6. Дээрх 5 нөхцөлөөс болж айл өрх орон суун, апартментийн нэгдсэн удирдлагын төхөөрөмжтэй галын дохиоллын системийг 10,20 жилийн туршид байнгын засвар үйлчилгээ хийж, системийг хэвийн ажиллагаатай байлгах бараг боломжгүй байдаг.
Тиймээс 3 давхар хүртэлх амины болон таун хаусын цогцолбор орон сууцанд нэгдсэн удирдлагын төхөөрөмжгүй галын дохиолол төлөвлөх нь оновчтой. Уг систем нь нэгдсэн удирдлагын төхөөрөмжгүй ба дохиоллын хэрэгслүүлд тус бүрдээ бие даан ажиллах, мөн дохиоллын үед нэгдэж ажиллаж чаддаг байна.
Айл өрх, орон сууц, апартментад бие даасан ажиллагаатай галын дохиоллын системийг төлөвлөснөөр доорх давуу талууд бий болгодог.
1. Системийн анхны төлөвлөлт, угсралт суурилууалтын зардал маш бага.
2. Айл өрхийн ахуйн зориулалттай утаа, уураас үүссэн галын дохиоллын биш хуурамч дохиолол нийт барилгын хэмжээнд тархахгүй ба айл бүр өөрсдийн галын дохиоллын ажиллагаагаа хянах удирдах боломжтой.
3. Холболтын кабель шугам хэрэглэхгүй учир ямар нэг байдлаар кабель шугам гэмтэж систем ажиллагаагүй болох эрсдэлгүй.
4. Нэгдсэн удирдлагын төхөөрөмжгүй учир төхөөрөмж шинэчлэх, засварлах болон бусад нэмэлт үйлчилгээний зардалгүй.
5. Нэгдсэн удирдлагын төхөөрөмжгүй учир орон сууц, апартментийн харуул хяналтын ажилтан мэдлэг шаардсан ямар нэг төхөөрөмжтэй харьцахгүй, хялбар систем.
6. 10, 20 жил болон түүнээс урт хугацаанд системийн ажиллаагааг маш бага зардалаар хэвийн байлгах боломжтой.
7. Хуучин барилга орон сууцанд төлөвлөх боломжтой