
Галын Аюулгүй Байдал системийн төлөвлөлт
2018-08-25 Нийтэлсэн adminДараах дарааллын дагуу та галын аюулгүй байдлын системийг төлөвлөж, системийг бүрдүүлж байгаа тоног төхөөрөмжүүд, материал, хэрэгслүүдийг сонгохыг зөвлөж байна.
1. Танд санал болгож байгаа систем болон бүтээгдэхүүн нь өөрийн орон, бүс нутаг, олон улсын нормыг хангаж байгаа эсэх. Үүнд БНбД, NFPA болон EN зэрэг багтана.
2. Системийг бүрдүүлж байгаа тоног төхөөрөмжүүд, материал, хэрэгслүүд нь тодорхой стандартын дагуу үйлдвэрлэгдсэн г батлах сертификат болон хөндлөнгийн гуравдагч байгууллагаар туршигдсан сертификттай байх /UL, FM, LPCB зэрэг…/. Хэрэв туршигдаагүй бол өндөр эрсдэлийг дагуулж болно гэдгийг анхаарах нь зүйтэй.
3. Галын аюулгүй байдлын системийн нийлэмжит ажиллагааг тодорхойлох. Үүнд барилга архитектур, барилга бүтээц, инженерийн шугам сүлжээ болон технологийн галын аюулгүй байдлын зэрэг эдгээр бие даасан системүүд хоршиж ажиллаж байгааг мэргэжлийн зөвлөхөөр магадлуулах.
4. Систем болон тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт, аргачлал нь үйлдвэрлэгчийн, өөрийн орон /MNS/, бүс нутаг, олон улсын стандартыг хангаж байгаа эсэх. Хэрэв тоног төхөөрөмжүүд, материал, хэрэгслүүд нь үйлдвэрлэгчийн зааврын дагуу болон тодорхой стандартын дагуу суурилагдаагүй тохиолдолд систем, тоног төхөөрөмж гэмтэх, ашиглалтын хугацаа богиносох эрсдэлтэй.
5. Системийн төлөвлөлт болон угсралт сууриуулалт нь норм стандартыг хангасан болон системийн ажиллагааг гуравдагч байгууллагаар шалгуулах.
6. Угсралт суурилуулалтын дараах, үйлчилгээ ашиглалтыг тодорхой норм /NFPA, EN/ стандартын дагуу, эдгээрийн зааварчилгааны дагуу хийхийг төлөвлөх.