
Галын бүс
2018-08-16 Нийтэлсэн adminГалын бүс гэдэг нь тухайн барилгын онцлогоос хамаарч төлөвлөгдөх ба галын хана, галын хаалга, галын хөшиг, гал хориглох хэрэглэл зэргээр хоорондоо тусгаарлагдсан нэгж хэсгийг хэлнэ. Галын бүсүүд хоорондох галын тусгаарлалтыг норм стандартын дагуу зайлшгүй иж, бүрэн хийх зайлшгүй шаардлагатай байдаг ба галын аюулаас болж үүсэх хохирол бага байна. Хэрэв галын бүс хоорондох тусгаарлалт муу бол барилга обьектод галаас үүссэн хорт утаа, галын эрчим хурдан тархаж асар их хохирол учрах аюултай байдаг. Тиймээс галын бүсийг сайтар төлөвлөхийг зөвлөж байна.
Галын бүсчлэлийн тусгаарлалт нь барилгын доорх хэсгүүдэд зайлшгүй төлөвлөгдсөн байна.
1. Барилга бүтээц ба Барилга архитектур /Хана, шал давхар хоорондын холбоосын тусгаарлалт, галын хана, галын хаалга, галын хөшиг гэх мэт/
2. Механик болон Сантехник /Салхивчийн хоолой доторх гал болон утааны тусгаарлалт, салхивч болон сантекийн шугам хоолойн галын хана, хучилт хоорондын гал тэсвэртэй битүүжлэл /
3. Цахилгаан, Холбоо /Кабель болон сувагчлалын галын хана, хучилт хоорондын гал тэсвэртэй битүүжлэл/