Орон сууц


Гэр ахуйн хэрэглэл материал нь карбоныг агуулсан байдаг. Тэдгээр хэрэглэл материал галын нөлөөнд орж, нүүрстөрөгчийн  ислийг бий болгодог. Бага хэмжээний шаталтаас үүссэн уг хий нь үнэргүй, өнгөгүй бөгөөд унтаж буй хүнийг үхэлд хүргэх аюултай. Мөн өнгө үнэргүй байх нь хүн галын аюулыг хугацаа алдаж мэдэх улмаар галын аюул өргөжин тэлэх эрсдэлтэй байдаг. Дээрх аюул-эрсдэлээс тойрон гарах арга хэрэгсэл нь утаа, дулаан болон карбон моноксиад бүхий гурвалсан мэдрэгчийг орон сууцны нөхцөлд төлөвлөх юм. Гурвалсан мэдрэгч нь нүдэнд үл үзэгдэх нүүрстөрөгчийн исил бүхий хий, галаас үүссэн утаа дулааныг мэдрэх зэрэг олон давуу талтай орон сууцны нөхцөл бүрэн нийцтэй байдаг. Орон сууцны нөхцөлд фотоэлектрик эсвэл оптик сенсор бүхий утааны мэдрэгч, хосолсон мэдрэгчийг төлөвлөх нь галын аюулыг удаан хугацааны дараа мэдрэх, галын аюулгүй  ахуйн хэрэглээнээс үүссэн уур, цацагч бодисын нөлөөг мэдэрч хуурамч дохиолол өгөх зэрэг дутагдалтай талтай-нийцгүй байдаг. 

Ахуйн хэрэглээнээс үүсэх галын эрсдэлийн биш уур,  цацагч бодис, тамхины утаа зэрэг нь хуурамч дохиоллыг үүсгэх гол шалтгаанууд юм. Хуурамч дохиолол олон удаа үүсэх нь галын дохиоллын нийтэд хүрэх хүртээмжийн үнэлэмжийг бууруулах эрсдэлтэй. Дээрх аюул-эрсдэлээс тойрон гарах арга хэрэгсэл нь сенсорын түвшинг алсаас тохируулж болдог дижитал, интерактив  мэдрэгчийг төлөвлөх юм.

Орон сууцны нөхцөлд галын эрсдлийг хяналтын ажилтан болон нийтэд хүртээмжтэй мэдээлэх нь чухал байдаг. Хамрах талбай их, өндөр барилгын бүлэгт багтах  орон сууцанд уламжлалт гал илрүүлэх-дохиоллын систем суурилуулах тохиолдлууд байдаг. Уламжлалт системийн галын аюулыг мэдээлэх хонх, гэрэл зэрэг тоноглолууд нь үндсэн удирдлагын панелиас хол зайнд суурилагдах нь дуут дохионы хүртээмж буурах, алдагдах эрсдэлтэй мөн барилгын аль хэсэгт галын аюул үүссэнийг илрүүлэх хүндрэлтэй. Тиймээс орон сууцны нөхцөлд гал аюул үүссэн цэгийг тодорхой мэдээлэх, дохиоллын хэрэгслүүд илүү хол зайнд суурилагдах боломжтой  гал илрүүлэх-дохиоллын хаяглагддаг системийг төлөвлөх шаардлагатай.

Орон сууцны барилгын зарим материал, мөн ахуйн хэрэглээний зориулалттай хэрэглэл нь галын шалталтыг дэмжидэг ба Амарвишн компани орон сууцны зориулалттай барилга байгууламжид гал унтраах автомат спринклер системийг төлөвлөхийг зөвлөдөг. 

Мөн олон обьект барилга бүхий цогцолбор хорооллын галын нэгдсэн хяналт удирдлагын системийг төлөвлөх хэрэгтэй. Ингэснээр гал илрүүлэх системийн ажиллагааг хянах, мэдрэгч бүрийн мэдээллийг боловсруулах-хянах, удирдах, үүнд тулгуурласан чанартай үйлчилгээ, галын аюулын үед хурдан шуурхай авран хамгаалах, нүүлгэн шилжүүлэлтийн хийх боломжтой байдаг.

Орон сууцны зориулалттай барилга байгууламжийн систем-шийдлүүд

  • ​Гал ирүүлэх-дохиоллын ерөнхий зориулалтын систем - Орон сууцанд нэгдсэн удирдлага бүхий гал илрүүлэх системийг төлөвлөснөөр мэдрэгч хэрэгсэл бохирдсон эсвэл эвдэрсэн үед хувийн эзэмшлийн орчинд үйлчилгээ үзүүлэх, хэрэгслийг шинээр орлуулахад үүсэх зардал болон бусад суурилуулалтын дараах ашиглалт үйлчилгээг хийхэд хүндрэлтэй байдаг. Тиймээс орон сууц-айл өрхийн нөхцөлд  бие даасан ажиллагаа бүхий мэдрэгч хэрэгсэл/баттерейгаар ажилладаг, хонх гэрэлтэй, GSM -р мэдээлэл дамжуулдаг/ төлөвлөх, гэрийн автоматжуулалтын систем төлөвлөгдөх бол түүнтэй нэгтэх, эсвэл дан гал унтраах ерөнхий зориулалттай системийг төлөвлөх нь зүйтэй. 
  • Гал болон Ослын үеийн гэрэлтүүлэгийн систем
  • Гал болон Ослын үеийн холбооны систем /Өндөр барилгын бүлэгт багтах барилга байгууламжид зайлшгүй төлөвлөнө/
  • Гал унтраах ерөнхий зориулалтын систем /Автомат спринклерийн систем-захиалагчийн хүсэлтээр болон Барилга обьектийн хэмжээнээс хамаарч зайлшгүй төлөвлөнө/
  • Нэгдсэн хяналт удирдлагын систем /Цогцолбор хороололд зайлшгүй төлөвлөнө/
Тантай хамтран ажиллахдаа бид үргэлж таатай байх болно.
Холбоо барих