Эмнэлэг


Эмнэлэгийн өвчтний өрөөний ахуйн хэрэглэл материал нь карбоныг агуулсан байдаг. Тэдгээр хэрэглэл материал галын нөлөөнд орж, нүүрстөрөгчийн  ислийг бий болгодог. Бага хэмжээний шаталтаас үүссэн уг хий нь үнэргүй, өнгөгүй бөгөөд унтаж буй хүнийг үхэлд хүргэх аюултай. Мөн өнгө үнэргүй байх нь хүн галын аюулыг хугацаа алдаж мэдэх улмаар галын аюул өргөжин тэлэх эрсдэлтэй байдаг. Дээрх аюул-эрсдэлээс тойрон гарах арга хэрэгсэл нь утаа, дулаан болон карбон моноксиад бүхий гурвалсан мэдрэгчийг эмнэлэгийн зориулалттай барилгад төлөвлөх юм. Гурвалсан мэдрэгч нь нүдэнд үл үзэгдэх нүүрстөрөгчийн исил бүхий хий, галаас үүссэн утаа дулааныг мэдрэх зэрэг олон давуу талтай эмнэлэг үйлчилгээний барилгад бүрэн нийцтэй, хуурамч дохиолоос үүсэхээс сэргийлж чаддаг. Оффис, үзлэг болон эмчилгээний өрөө тасалгаануудад нүдэнд бага хэмжээгээр үзэгдэх утааг илрүүлэх чадвартай "high sensitivity" оптикал мэдрэгчийг төлөвлөж, галын эрсдэлийг эрт илрүүлэх нь чухал байдаг. Учир нь галын эрсдэлийн үед асран халамжлагчтай өвчтөн зэргээс үүдэн авран хамгаалах, нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа удаан хугацаанд үргэлжлэх ба энэ нь өндөр эрсдлийг бий болгодог. Мөн галын эрсдэлийг нийтэд хүртээмжтэй, ойлгомжтой хүргэх зарлан мэдээлэх системийг төлөвлөх шаардлагатай. Нийт өрөө тасалгаанууд нь эмнэлэгийн зориулалттай тоног төхөөрөмж агуулсан байдаг ба галын унтраах  үед тоног төхөөрөмжүүд гэмтэх, өвчтний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай учир гал унтраах ерөнхий зориулалттай автомат мист систем,  өндөр өртөгтэй тоног төхөөрөмжүүдтэй өрөө тасалгаануудад унтраах ажиллагааны үеэр тоног төхөөрөмжийг гэмтээхгүй байх гал унтраах тусгай зориулалттын системийг төлөвлөдөг.

Барилгын хэмжээ болон тархац том эмнэлэгт гал илрүүлэх болон дохиолох хэрэгсэл удирдлагын панелиас хэт холдох үүнээс шалтгаалж, систем доголдох, дохиолох хэрэгсэл стандартын биш ажиллах эрсдэлтэй байдаг. Тиймээс нэгдсэн тусгай зориулалтын сүлжээг үүсгэж ажиллаж чадах удирдлагын панель, график интерфейс, модуль бүхий гал нэгдсэн системийг төлөвлөх шаардлагатай. 

Эмнэлэгийн барилга нь үйл ажиллагаанаас хамаарч тусгай зориулалтын эмнэлэгийн тоног төхөөрөмж, хий, химийн бодис, аюултай хог хаягдал зэргийг агуулсан өрөө тасалгаануудтай байдаг. Тэдгээр нь гал илрүүлэх, гал унтраах тусгай зориулалтын систем тоноглолуудтай байдаг. Мөн зарлан мэдээлэх-нүүлгэн шилжүүлэлт, холбоо, тусламжийн системүүдтэй байх ба тэдгээр бие даасан дэд системүүдтэй мэдээлэл солилцож, нэгдмэл ажиллагаатай байх ёстой.

​Эмнэлэгийн зориулалттай барилгын галын нэгдсэн систем нь доорх зайлшгүй төлөвлөгдөх дэд системүүд болон тэдгээрийн интеграцичлалаас бүрддэг.

Тантай хамтран ажиллахдаа бид үргэлж таатай байх болно.
Холбоо барих