Дижитал хаяглагддаг системийн давуу талууд

2017-06-19 Нийтэлсэн admin

Галын дохиоллын дижитал хаяглагддаг систем гэж юу вэ?

Аналоги хаяглагддаг системтэй холболт ажиллагааны хувьд адил бөгөөд тоон сигналыг ашиглаж мэдрэгчийн түвшин, өдөр шөнийн горим, мэдрэгч хэрэгслийг алсаас хаяглах зэрэг нэмэлт функцуудтай байдаг. Эдгээр нэмэлт функцууд нь  ашиглалт үйлчилгээ явуулахад хялбар, түүний зардал бага, галын эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд бусад  дээрх 2 төрлийн системүүдээс илүү нийцтэй байдаг.

Системийн давуу талууд:

  • Хуурамч дохиоллоос зайлс хийх Олон сенсор бүхий мэдрэгчийн сенсор тус бүрийг шалгах, мэдрэгчийн сенсорын түвшинг удирдах зэрэг функцуудыг ашиглаж хуурамч дохиолол үүсэх магадлалыг бууруулах
  • Ашиглалт үйлчилгээний зардал бага, хялбар Мэдрэгчийн сенсорын бохирдолт зэргийг алсаас хянан илрүүлж ашиглалт-үйлчилгээг үзүүлэх
  • Эрсдэлээс бүрэн сэргийлэх - Эвдэрсэн болон доголдсон мэдрэгчийг алсаас хянан илрүүлж, галын ослын үед мэдрэгч ажиллахгүй байх эрсдэлээс зайлс хийх
  • Систем интеграци хийх өргөн боломж - Гал илрүүлэх тусгай зориулалтын систем, гал унтраах болон бусад системүүдтэй бүрэн хоршиж ажиллах
  • Нээлттэй протокол - Инженерийн түвшинд протоколыг ашиглаж  BMS /Building Management System/ болон бусад системтэй холбох 
Тантай хамтран ажиллахдаа бид үргэлж таатай байх болно.
Холбоо барих