Галд тэсвэртэй кабель

2018-08-12 Нийтэлсэн admin

Гал илрүүлэх, галын дохиоллын систем, галын болон ослын зарлан мэдээлэх зэрэг системүүд нь галын ослын үед найдвартай ажиллах ёстой байдаг. Найдвартай ажиллах чухал хэсэг нь эдгээр ситемүүдийн цахилгаан тэжээл, сигналын кабелиуд бүгд галд тэсвэртэй кабелиар төлөвлөгдөх юм. Галын ослын үед тэжээлийн болон сигналын кабелиуд гал шатах эрсдэлтэй байдаг ба кабелиуд нь галын тэсвэрлэлтгүй, хамгаалалтгүй бол гал илрүүлэх, дохиолох систем доголдож, өндөр эрсдэлийг бий болгодог. Тиймээс галын аюулгүй байдлын бүлэгт хамаарагдах нам хүчдэл, гүйдлийн бүх системүүдийг төлөвлөхдөө галд тэсвэртэй/хамгаалалттай кабелиуд хэрэглэх нь чухал байдаг. Гал тэсвэртэй/хамгаалалттай кабелиуд нь IEC, BS, UL, LPCB зэрэг стандарт, батламжуудтай байдаг ба туршигдаж, баталгаажуулагдсан кабель хэрэглэхийг танд зөвлөж байна. Мөн галын дохиоллын систем нь UL, LPCB гэсэн ялгаатай байдаг ба уг ялгаатай системүүдэд зөвхөн нийцэх стандартын/UL, LPCB/ кабелиудыг хэрэглэх ёстой байдаг.

Тантай хамтран ажиллахдаа бид үргэлж таатай байх болно.
Холбоо барих