Галын ослын гэрэлтүүлэгийн систем


Системийн ажиллах зарчим:

Гал болон Ослын үеийн гэрэлтүүлэх төхөөрөмжүүд бие даасан баттерейтай , нэгдсэн төв бүхий баттерейтай, дан хүчдэлийн холболттой гэсэн төрлийн системүүд байдаг. Гар ажиллагаатай болон автомат ажиллагаа бүхий шалгах горимтой байдаг ба сар бүр эсвэл тогтмол хугацаанд системийн ажиллагааг шалгах ёстой байдаг. Шалгах процесс нь тухайн бүс нутгийн заагдсан стандартын дагуу хэргэжидэг.

Амарвишн компани нь галын ослын үеийн хаяглагддаг гэрэлтүүлэх системийг нийлүүлдэг. Хаяглагддаг гэрэлтүүлэгийн систем нь гэрэлтүүлэгч төхөөрөмж тус бүрийг хаяглаж, нэгдсэн удирдлагын төхөөрөмжийн тусламжтайгаар нэгтгэдэг. Системийн ажиллагааг автоматаар шалгах, гэрэлтүүлэгч төхөөрөмж тус бүрийн төлөв байдлыг хянах, алсаас удирдах болон хянах зэрэг олон боломжуудыг олгодог ба энэ нь ослын үед гэрэлтүүлэх систем найдвартай ажиллах бололцоог бүрэн хангадаг.

Системийн давуу талууд

  • Эрсдэлээс бүрэн сэргийлэх - Систем болон хэрэгслийг тогтмол хугацаанд автомат ажиллагаагаар шалгаж, системийн доголдол, хэрэгслийн гэмтлийг хялбараар илрүүлж, найдвартай ажиллагааг хангадаг
  • Ашиглалт үйлчилгээний зардал бага, хялбар - Системийн ажиллагааг тогтмол хугацаанд автомат ажиллагаагаар шалгаж, алсын зайнаас хялбараар хянадаг
  • Систем интеграци хийх боломж - Гал илрүүлэх-дохиоллын системтэй хоршиж ажилладаг ба хяналт удирдлагын нэгдсэн төвд холбогдох боломжтой

Шийдэл & Хэрэглээ

Орон сууц

Оффис

Эмнэлэг

Үйлдвэрлэл

Сургууль цэцэрлэг

Банк санхүү

Зочид буудал

Тантай хамтран ажиллахдаа бид үргэлж таатай байх болно.
Холбоо барих