Зочид буудал


Зочид буудлын орчинд галын аюул-эрсдэл үүсэх нөлөөлөл нь айл өрхтэй адил буюу хэрэглэл материал нь бага хэмжээний шаталтанд орж үнэргүй, өнгөгүй, нүүрстөрөгчийн ислийг үүсгэх ба уг хий унтаж буй хүнийг үхэлд хүргэх аюултай. Зочид буудлын өрөөний зонхилох зохион байгуулалтаас шалтгаалж угаалгын өрөөний ойролцоо мэдрэгч суурилуулах шаардлага бий болдог. Угаалгын өрөөнөөс үүдэлтэй уур нь түүний дэрэгдэх мэдрэгч т хуурамч мэдээллийг өгөх эрсдэлтэй байдаг. Хуурамч дохиолол үүсэх нь зочдын тав тухыг алдагдуулах, зэрэглэл-үнэлэмж болон бизнесийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх зэрэг олон үр дагаврыг үзүүлдэг.  Тиймээс зочид буудлын өрөөний нөхцөлд шаталтаас үүсэх хий болон нүүрсхүчлийн дутуу ислийнг илрүүлэх карбон моноксиад мэдрэгчийг  төлөвлөх шаардлагатай ба галын эрсдэлийг эрт илрүүлэх, хуурамч дохиоллоос зайлс хийх зэрэг олон давуу талтай байдаг. Бусад өрөө хэсгүүдэд тэдгээрийн үйл ажиллагаанаас шалтгаалж утаа, температур, хосолсон дижитал мэдрэгчүүд, интерактив  панель бүхий гал илрүүлэх систем, гал илрүүлэх тусгай зориулалтын систем, гал унтраах тусгай зориулалтын систем, гал унтраах ерөнхий зориулалттай систем, галын утаа зайлуулах систем, галын ослын гарц хаалганы болон бусад тоноглол, системүүдтэй интеграци буюу хоршиж ажиллах шаардлагатай. 

Зочид буудлын орчинд галын аюул-эрсдлыг мэдээлэх гол хэрэгсэл нь галын хонх, гэрэл байдаг. Дуут мессеж бүхий нийтийг зарлан мэдээлэх систем ашиглаж галын эрсдлийг зарлан түгээж болно, гэвч зочид дуут буюу текст мессежийг хэлний бэрхшээлээс үүдэн хүлээж авч чадахгүй байх эрсдэлтэй байдаг. Тиймээс өрөө тасалгаа, нийтийн эзэмшлийн бүс болон бусад хэсгүүдэд дуут болон гэрлэн мэдээлэгч хэрэгслийг стандартын дагуу-хүртээжтэй байдлаар төлөвлөх хамгийн чухал юм. Гал илрүүлэх-дохиоллын хаяглагддаг системийг зочид буудлын барилга обьектод төлөвлөснөөр хол зайнд, өрөө тасалгаа бүрт дуут болон гэрлэн мэдээлэгч хэрэгсэл суурилагдах, тэдгээрийг нэг тус бүр болон олон групп үүсгэн програмчлах зэрэг олон үйлдлийг хийх боломжтой ба ингэснээр дээр дурьдсан эсрдэлээс сэргийлж чаддаг.

Зочид өөрсдийн эзэмшлийн өрөө, өрөөнд суурилагдсан гал илрүүлэх мэдрэгчийн ойролцоо санамсаргүй байдлаар тамхи татах зэрэг дохиоллын биш мэдээллийг үүсгэдэг. Тэдгээрээс сэргийлэхийн тулд  мэдрэгчээс ажиглалт хяналтын урьдчилсан мэдээллийг авч, тодорхой хугацааны дараа дахин мэдээллийг авах  зарчмаар програмчлагддаг системийг төлөвлөх юм. Шаардлагатай мэдрэгчүүдийг дээрх горимд шилжүүлж, бусад мэдрэгчүүдийн энгийн горимд ажиллахуулах үйл ажиллагааг энгийн, хялбар байх нь чухал.

Зочид буудлын зориулалттай барилга байгууламжид гал унтраах автомат спринклер систем эсвэл  автомат мист систем төлөвлөж болно. Обьектод гал гарсан үед унтраах ажиллагааны үер зочны аюулгүй байдал болон түүний хувийн биет мэдээлэл гэмтэх, унтраах ажиллагааны дараах буцаан сэргээх үйл явц хүндрэлтэй байх зэрэг нь бизнесийн байгууллагыг их хэмжээний хохиролд учруулдаг. Тиймээс зочид буудлын зориулалттай барилга байгууламжид гал унтраах автомат мист системийг төлөвлөх нь илүү оновчтой. Мист системийг зочид буудлын өрөө, лобби-коридор, хурлын танхим, техникийн өрөөнүүд зэрэг бүх өрөө тасалгаа, орон зайд төлөвлөж болно. 

​Зочид буудлын зориулалттай барилга байгууламжийн систем-шийдлүүд

  • Гал ирүүлэх-дохиоллын ерөнхий зориулалтын систем /Дижитал хаяглагддаг систем/
  • Гал болон Ослын үеийн  зарлан мэдээлэх систем/Барилга обьектийн хэмжээ, үйл ажиллагаанаас хамаарч зайлшгүй төлөвлөнө/
  • Гал болон Ослын үеийн гэрэлтүүлэгийн систем /Хаяглагддаг гэрэлтүүлгийн систем/
  • Гал болон Ослын үеийн холбооны систем /Өндөр барилгын бүлэгт багтах барилга байгууламжид зайлшгүй төлөвлөнө/
  • Гал унтраах ерөнхий зориулалтын систем /Автомат мист систем эсвэл Автомат спринклер системийг захиалагчийн хүсэлтээр болон  норм дүрэм,барилгын үзүүлэлтээс хамаарч төлөвлөнө/
  • Гал унтраах тусгай зориулалтын систем /Хий болон Химийн унтраах систем, хэрэгслийг обьектийн  зориулалт, үйл ажиллагаанаас хамаарч төлөвлөнө/
  • Гал-Ослын болон Тусламжийн үед хэрэглэх Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Тусламж Дуудлагын систем /Зайлшгүй төлөвлөнө/
  • Нэгдсэн хяналт удирдлагын систем /Барилга обьектийн хэмжээнээс хамаарч-захиалагчийн хүсэлтээр, Өндөр барилгын бүлэгт багтах барилга байгууламжид зайлшгүй төлөвлөнө /
Тантай хамтран ажиллахдаа бид үргэлж таатай байх болно.
Холбоо барих